"Форбс" сэтгүүлийн мэдэгдсэнээр, Криштиан Роналду, Хосеп Гуардиола нар хөл бөмбөгийн ертөнцийн хамгийн өндөр цалинтай мэргэжилтнүүд аж.
Хамгийн их ашиг орлоготой эрхмүүдийн жагсаалтын хоёрдугаарт нь жилд 17 сая доллар олдог, Челсигийн дасгалжуулагч, Португалийн иргэн Жозе Моуринью орж байна. Италийн Марчелло Липпи жилийн 14 сая долларын орлоготойгоор гуравдугаарт орж байна. Тэрбээр Хятадын Гуанжоу Эвенград клубын дасгалжуулагч юм.
Хөл бөмбөгийн ертөнцийн хамгийн их ашиг орлоготой эрхмүүдийн уг жагсаалтыг "Форбс" гаргасан билээ. Хосеп Гуардиола хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчдыг, Криштиан Роналду хамгийн их ашиг орлоготой хөл бөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Оросын хөл бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулагч, Италийн Фабио Капелло (жилийн 13 сая долларын орлоготойгоор) жагсаалтын дөрөвдүгээрт орсон байна.
Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти жилийн 10,5 сая долларын орлоготойгор жагсаалтын эхний аравт багтжээ.