Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Клипперсийн эзэн бүх насаараа тоглолт ч үзэх эрхгүй болов

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Лос Анжелес Клипперс” багийн эзэн Дональд Стерлингийн NBA-д баг эзэмших эрхийг хаагаад зогсохгүй тоглолт үзэхийг нь хүртэл бүх насаар хоригложээ. Уг шийдвэрийн дагуу NBA-гаас Д.Стерлингийг багийнхаа хувьцааг зар гэж шаардаж байгаагийн зэрэгцээ 2,5 сая ам.доллараар торгосон байна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасных нь төлөө NBA ийнхүү хамгийн хатуу шийтгэлээ Д.Стерлингт оноолоо. NBA-гийн гаргасан шийдвэрийг олон нийт, хөгжөөн дэмжигчдээс эхлээд “Лос Анжелес Клипперс” багийн тоглогчид бүрэн дэмжиж, талархан хүлээн авчээ.
Клипперсийг 1981 онд худалдан авч, 30 гаруй жил эзэмшиж байгаа Д.Стерлингийн найз бүсгүйтэйгээ ярьж буй утасны бичлэг интернэтэд тарснаар ийнхүү багаасаа салахад хүрээд байгаа юм. Тэрээр найз бүсгүйгээ хар арьстнуудтай /тэр дунд домогт Мэжик Жонсон хүртэл байсан/ хамт зургаа авахуулснаа олон нийтийн сүлжээгээр цацсанд бухимдаж байгаагаа, цаашид иймэрхүү хүмүүстэй холбоо харилцаатай гэдгээ нийтэд цацах хэрэггүй, хар арьстнуудыг манай тоглолтод ч авчрах хэрэггүй хэмээн хэлсэн нь бичлэгт үлдсэн байжээ. Хар арьстнуудад дургүй, тэднийг үзэн яддаг гэдэг нь илт мэдэгдэх энэ бичлэг олон нийтэд хүрснээр африк америк тоглогчид дийлэнхийг нь бүрдүүлдэг NBA-гийн ертөнц тэр чигээрээ Д.Стерлингийн эсрэг боссон юм. Энэ бичлэгт ярьсан эрэгтэй Д.Стерлинг өөрөө мөн болохыг баталсны дараа ийнхүү NBA-гийн захирагчдын зөвлөлөөс шийдвэр гаргасан бөгөөд одоо Клипперсийнхэн шинэ эзэнтэй болох л үлдлээ.

0 Сэтгэгдэл
hohine
Niggas
Niggas
Хамгийн их уншсан