Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Меня зовут Асашёрю

1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. 1999 оноос сүмогийн ертөнцөд орж ирсэн бол дөрвөн жилийн дараа Японы үндэсний бөхийн дээд зиндаанд орж, йокозуна цол авсан. Цэнхэр луу маань 25 дараалан эзэн хааны цом хүртсэнээр сүмогийн ертөнцийг донсолгож чадсан юм. 2010 оны дөрөвдүгээр сарын 4-нд Асашорю албан ёсоор зодог тайлах болсноо мэдэгдсэн юм. Москвад анх удаа Японы сүмогийн аварга ирж байгаа нь Асашорю юм. Тэрээр Москвад байх хугацаандаа “Спорт экспресс” сонины сэтгүүлч Денис Исаевт ярилцлага өглөө. 

Сүмо бол миний амьдралын өнгөрсөн цаг хугацаа


-Хоёрдугаар сард та сүмогийн ертөнц дэх баатрын карьертээ цэг тавьснаа албан ёсоор зарласан.Тэгэхээр таныг одоо хэрхэн дуудах билээ?
-Өмнөх шигээ л йокозуна гэж дууд л даа. Би чинь ингэж дуудуулах эрхтэй хүн шүү дээ.
-Йокозуна та чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг үзэхээр Москвад ирээ юу?
-Тийм ээ. Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн хувиар ирсэн. 2008 оны Бээжингийн олимпоос манай жүдоч түүхэнд анхны алтан медалийг авсан шүү дээ. Тэгэхээр одоо миний мөрөөдөо бол чөлөөт бөхийн олимпын аварга төрүүлэх. Миний гурван  бөхөөр хичээллэдэг. Тэдний нэг Сумъяабазар Чөлөөт бөхийн Азийн аварга, Атлант, миднейн олимпод оролцож байсан. Одоо тэрээр бөхийн холбооны ерөнхийлөгч хийж байгаа.
-Та Японы сүмогийн ерөнцөд зодог тайлж байхдаа Жүдогийн өмсгөлтэй олимпын дэмжээнд гарч магадгүй гэж байсан. Учир нь та хүүхэд байхдаа жүдогоор тун амжилттай хичээллэж байсан байх аа?
-Одоо жүдо миний хувьд сонирхолгүй болсоон. Яагаад гэвэл энэ төрөлд бид олимпын аваргатай болчихлоо. Тэгэхээр миний мөрөөдөл өөрчлөгдсөн шүү. Би чөлөөт бөхийн залуу тамирчдаа байнга дэмжиж байхаар шийдээд байна.
- Тэгвэл сүмо?
-Сүмод би одоо ч гэсэн дуртай. Гэхдээ үнэнийг хэлэхэд миний хувьд сүмо өнгөрсөн амьдрал минь.
-Та мэргэжлийн сүмод амьдралынхаа 10 гаруй жилийг өнгөрүүлжээ. Таны харж буйгаар Японы мэргэжлийн сүмо аль зуунд яваа вэ?
- Мэргэжлийн сүмо гэдэг гайхалтай спорт. Эрний үндэсний мөх, сайхан ёс заншил. Би бол яг жирийн япон хүн шиг л нэгэн. Гэхдээ өөр улсад төрсөн учраас эхлээд сүмогийн талаар мэддэггүй л байлаа.Гэхдээ би сухарыг тэр бүхнийг мэдэхийг түүн дотор амьдрахыг хүссэн Намйаг энэ бүхэндээ сургаасай гэж хүссэн. Японы бүх л зүйл надад өөр байлаа. Би энэ улсад чин сэтгэлээсээ хайртай. Миний хувьд олон зүйлийг бий болгосон орон Японы ард түмэн гайхалтай сайхан, ухаантай, авьяастай хүмүүс.
-Гэхдээ та энэ улсад энэ спортод орсноор янз бүрийн асуудалтай тулгарч байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Япончууд чинь яг л та нар шиг үндэстнээрээ бахархдаг хэрвээ таны үндэсний спортод Монгол Асашорю орж ирээд хамгийн дээд зиндааг нь эзлээд хамгийн том уолыг хүртвэл хүн бүрт таалагдахгүй шүү дээ.Хэрвээ манай үндэсний бөхөд орос эр аварга болбол лав чулуу нуулгэнэ дээ. Гэтэл япончууд илүү тэвчээртэй бас “бусдыг хүлээн зөвшөөрчихсөн” ард түмэн юм шүү. Би япончуудыг хамгийн хүндтэй, хайртай бөх Кайотой барилдахад бүх танхимаараа зөвхөн түүнийг дэмжиж байлаа. Гэхдээ танхим дотроос би намайг дэмжин хашгирч байгаа ганц монгол эрийг олж харсан.Түүнээс би зуу, бүүр мянга, хэдэн арван мянган “дайснаа” ялах эрч хүч авсан.
-Та сүмод энэ байгаа амжилтаасаа ч ихийг олж авя чадах байсан гэж боддоггүй гэж үү. Таны бүх төлөвлөгөө мөрөөдөл биелсэн үү?
- Үгүй ээ, бүх мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Гэхдээ одоо юунд ч харамсдаггүй. Би намайг дэмжиж байсан япон хүн бүрт, дэмжээнийхээ багшид, түүний гэргийд, өөрийнхөө эхнэрт, үсчиндээ, нэг дэмжээний дүү нартаа маш их талархаж байна. Хүн ямарч дэмжлэггүй ганцаараа амжилтад хүрч чадахгүй. Хэдийгээр мэргэжлийн сүмод өөрийнхөө бүх мөрөөдлийг биелүүлж чадаагүй ч одоо энэ хүрсэн амжилтандаа би сэтгэл хангалуун байгаа.  Мэдээж ирээдүйн амьдралд минь мөрөөдөл, хийх ажил үлдэх ёстой биз дээ.

Оросоос

-Та ирээдүйнхээ төлөвлөгөөний талаар нууц биш бол хуваалцаач?
- Одоо хүмүүнлэгийн үйл хэрэгт илүүтэй өөрийгөө зориулахаар шийдээд байна. Хүүхдүүдэд тус, дэм болмоор байна. Би хүүхдийн эмнэлэгт хэрэгтэй тног төхөөрөмж худалдаж авч байгаа. Учир нь хүнд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд Зөвхөн монголд гэлтгүй өөр олон оронд хүмүүнлэгийн ажил хийхийг зорьж байна.Москвад ирэхийнхээ өмнө монголын өнчин хүүхдийн асрамжийн газарт өөрийн биеэр очиж бэлэг гардуулсан. Бас японы зарим компанитай холбож өглөө. Йокозуна цол авсныхаа дараахан Осошорю сангаа байгуулсан.  Хүүхдийн эмнэлгийн барилгыг барих, хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд хөрөнгө оруулсан. Мөн түргэн тусламжийн машин бэлэглэсэн, ядуу айлын хүүхдийг суралцахад туслах зорилгоор тэтгэлэг олгож эхлээд байна.  Одоо өөрийнхээ үйл ажиллагааг жаахан өргөн цар хүрээг хамардаг болгох зорилгоор Орос, Хятад, Япон болоод бусад орны хүүхдүүдэд туслах болно.
-Та Орост ер нь ямар үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байна даа?
-Би Монгол Орос, япон хүүхдүүдийн нөхөрлөлийн гүүр байхыг хүсч байна. Чөлөөт бөх, жүдо, бокс, бейсболоор тэд өрсөлдөж, нөхөрлөхөд нь туслах болно
-Сүмо бас байна. Тийм үү?
-Оросоос жинхэнэ цахиур хагалах сүмочинг олж, мэргэжлийн сүмод хөл тавихад нь тусална. Энэ бол миний хамгийн чухал мөрөөдөл шүү Орос орон бол баатруудаараа алдартай гэдгийг би мэднэ. Энэ сайхан нутагт Александр карелин, Иван Ярыгин төрсөн шүү дээ.
- Та алдарт хөлбөмбөгчдийн гарын үсэгтэй футболк цуглуулдаг гэсэн байх аа?
-Криштиану Роналду, руни, рауль, Морьентес, Зидан, Фигу, Кака, Дэвид Бекхэм, Хидетоси Наката нарын гарын үсэгтэй цамц нь байгаа. Гэхдээ жишээ нь Кейсуке Хонда, Андрей Аршавин нарын гарын үсгийг авахыг хүсч байна. Андрей бол залуу хүн. Гэхдээ маш өндөр амжилтад хүрсэн. Нээрээ та намайг хөлбөмбөгөөс болж шийтгүүлснийг мэдэх үү?

- Харин тийм ээ.  Та хоёр барилдаан өнжсөн байх аа, Монгол хөлбөмбөг тоглосныхоо төлөө. Энэ будлианы талаар бүүр асуумаар санагдаад байсан юм аа?
-Яг үнэндээ энэ бол хүмүүнлэгийн тоглолт байсан юм шүү. Ямар ч будлиан биш. Ямар ч том, агуу хүн байсан хүүхдүүдтэй тоглохоос татгалзахгүй байх л гэж бодож байна.
-Гэвч таныг бэртлээ эмчлүүл гэж Монгол руу явуулсан юм биш үү.  Та өөрийгөө ямар нэгэн буруутай зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү?
- Би ямар ч хэрэг хийгээгүй. Бүр хэрэг байтугай муу зүйл хийгээгүй шүү. Гэхдээ тэрхүү шийтгэлийг маш тэвчээртэй хүлээн авсан. Ингэснээр би илүү чадалтай болсон шүү
-Та Сүмогийн ассоциацийн өнөөгийн удирдлагуудын талаар ямар бодолтой байдаг вэ. Саяхан ерөнхийлөгч нь солигдсон байх аа?
-Би зүйл сайн сайхан болоосой л гэж хүсч байна. Гэхдээ энэ талаар надад ярих зүйл алга даа.
- Хэрвээ та энэ ассоциацийг өөрчилж чадах бол хамгийн түрүүнд юу хийх билээ?
-Би сүмогийн холбоо аваргуудынхаа үзэл бодлыг сонсч чаддаг болгоно. Сүмо чинь аваргууд нь байхгүй бол оршин тогтнохгүй шүү дээ.
-Одоо Японы сүмогийн ассоциацийн талаар их шуугих болж.Ирээдүйнх нь талаар бас удирдлагуудын халаа сэлгээ ч яригдаж байна. Хэрвээ ард түмнийхээ дунд нэр хүндтэй ояаката Таканоханаг сүмогийн ассоциацийн ерөнхийлөгчөөр сонгогдвол та дэмжих үү?
-Ерөнхийлөгчийн суудал бол шагнал биш. Хамгийн гол нь ояката өөрийнхөө шавь нарыг хэрхэн сурган хүмүүжүүлж бас хамгаалж чадах вэ гэдэг л чухал.
-Йокозуна Таканохана таныг комусуби, озэки цолтой байхад хоёр ч удаа эсэргүүцэж байсан.  Та түүнд гомддог уу?
-Үгүй ээ.хэрвээ бид нэг үед барилдаж байсан бол би түүнийг ялна гэдэгтээ би бүрэн итгэлтэй байдаг.  Би агуу аваргуудаас хэнтэй нь уулзахыг хамгийн их мөрөөддөг гээч.
-хэнтэй тэр билээ?
-Тиенофузи. Бид хоёрын барилдааны арга барил их төстэй шүү.
-Тэгэхээр тэр бол таны хувьд хамгийн их хүндэтгэдэг аварга байх нь ээ?
- Тийм ээ. Би түүнтэй эн зэрэгцэх хүн байхгүй гэж боддог.
-Тайхо, Футабаямагийн хувьд?
-Тэд бол өөр өөр цаг хугацаанд амьдарч, тэмцэж байсан.тэгэхээр тэр цаг үеийн тухай яриад нэмэргүй биз дээ.
-Хэрвээ Тиенофузи та хоёр 10 баридаан хийвэл хэн нь хэд ялах бол?
-5:5. Гэхдээ би хоёр дараалан ялагдахгүй байх аа. Би яагаад ингээд илэн далангүй яриад байна вэ гэвэл би ч гэсэн өнгөрсөн үеийн аварга болжээ. Хэрвээ би ахиад дэвжээнд гарах байсан бол миний энэ яриа хүндлэлгүй болох биз. Гэхдээ Тиенофузи 26 настайдаа би 22-тойдоо аварга болж байсан юм шүү. Магадгүй надад давуу тал илүү байж болох л байсан байх даа.
 

Аланын цаг нь ирсэн

-Йокозуна та яаж ийм хүчтэй бас ийм олон ялалтын эзэн болж чадав аа?
-Би өөрийнхөө эцэг эх, гэр бүл, эх нутгийнхаа төлөө ийм амжилтын эзэн болсон. Би эх орноо алдаршуулахыг маш их хүсч байсан. Учир нь би Монголдоо маш их хайртай. Би өөртөө “Японоос төрсөн аварга нь байна. Америкаас төрсөн аварга байна. Би яагаад тэр цолыг авч чадахгүй гэж. Би тэднээс юугаараа ч дутуу биш шүү” гэж үргэлж хэлдэг байсан.Миний ялалт бол хэзээ ч ганцхан минийх байгаагүй юм.  Би аз жаргалтай болгож чадах хэчнээн хүн байна тэр бүхний харицлагыг би өөртөө үүрч байна гэдгээ маш сайн мэдэрдэг байлаа Мөн эсэргээр нт хэрвээ би замынхаа дунд зогсвол хэчнээн хүн алмайрах билээ. Би араас минь агуу эх орон минь үргэлж түшиж тулж байгааг мэдэрч байлаа.
Орос орныг ч би агуу гэж боддог. Энэ улсаас залуу хүчтэй баатарыг олж Ядпоны мэргэжлийн сүмод хөл тавиулахыг маш их хүсч байна. Тэр хүн эх орныхоо нэг алдрыг дуурсгаасай гэж хүсч байна. Гэхдээ тэр хүн дотоод ноён нуруутай байх ёстой. Хоёр дахь Асашорю танай орноос төрөөсэй гэж би маш их хүсч байна. Монголоос биш агуу Оросоос төрөөсэй. Сибирийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Цэвэр агаар, хүйтэн өвөл, халуун зун гээд л жинхэнэ баатар төрөх л газар даа.
-Та тийм баатрыг хэдий хугацаанд олох бол оо?
-Мэдэхгүй ээ. Хурдан л бол сайн байна.  Сүмо бол “син-ги-тай” буюу сэтгэл-техник, биеийн хүч шүү дээ.
-Та хэзээ мэргэжлийн сүмод ийм өндөр амжилтад хүрнэ гэж өөртөө зорилго тавьж эхэлсэн бэ?
- Би холын мөрөөдлөөр жигүүрлэж амьдардаг хүн биш. Алхам алхмаар урагшилж амьдрахыг илүүд үздэг. Дэвжээ ахих тусам өөрийнхөө өмнө тавих зорилгоо өндөрсгөж байлаа. Дараа агуу аварга болсон.
Би өөртөө “Доржоо чи яах өглөө болгон ингэж хөлсөө урсган тамираа барж сүмогийн хүнд дасгалуудыг хийгээд байгаа юм бэ. Үүний ачаар дэвжээн дээр хэдхэн секундын дотор өрсөлдөгчөө ялах хүч тэнхээг олж авна шүү дээ гэж хэлдэг байсан. Би бол төгс төгөлдөр хүн биш. Байгаль надад бүгдийг өгөөгүй шүү дээ. Би 148 кг жинтэй, 184 см өндөртэй.  Энэ бол макутигийн ихэнх бөхчүүдийн дундаж жин. Би өөрийгөө хамгийн их бяртай хүн гэж хэзээ ч боддоггүй. Өглөө бүр сэрээд толины өмнө зогсоод” Болоогүй л байна даа. Энд бас эндээ ч булчингийн хүчээ хуримтлуулах хэрэгтэй байна гэж боддог. Би хэзээ ч өөрийгөө агуу их аварга гэж боддоггүй. Би өөрийнхөө амжилтад сэтгэл ханачихсан бол имй агуу их монгол болж чадахгүй байсан.  Цаг мөч бүрт би өөрийгөө шахаж шаардаж байсан. Намайг дэвжээн дээр их сүртэй царайта гарч идгийг мэдэж байгаа биз дээ. Тэр чинь ертөө жүжиглэл биш, дотроо би бол үнэхээр “ шатаж” байдаг байсан юм. Та радиаторыг мэднэ биз дээ. Бүх хүч чадлаараа ажиллавал агаарыг тэр дор нь дулаацуулдаг. Гэтэл унтраачихвал ямар болох вэ. Би яг л түүнтэй  адил байсан юм шүү.
 Танд янз бзрийн л өрсөлдөгч байлаа. Гэхдээ тэднээс хэнийг нь илүү хүндэлдэг байсан бэ?
- /Удаан бодов/ Би энэ тухай бодож байгаагүй юм байна шүү. Надад өндөр цолтнуудтай барилдахаас илүү доод зиндааныхантайгаа барилдах хэцүү байсан гэвэл та итгэх шш. Жишээ нь Аминисики.
-Аминисикигээс өөр хүндэлдэг бөх байхгүй гэж үү?
-Үгүй ээ. Аминиски бол сайн бөх. Гэхдээ сүмогоос би Тиенофузигоос өөр хүн оноож хэлж чадахгүй байна аа.  Хүндэлдэг хүн гэвэл зөндөө л дөө.
-Хакухогийн тухайд?
-Түүний хувьд би өөрийнхөө шавь л гэж боддог. Тэр бол Монголын үндэсний бөхийн агуу аваргын хүү. Хакухогийн хувьд аз дайрсан гэж хэлж болно. Цагаан шонхорт өнөөдөр ямар ч өрсөлдөгч алга.  Би монгол хүнийхээ хувьд түүнд амжилт хүсч, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийг ерөөе.  Биний хувьд хэзээ ч дэвэргэн үг байх ёсгүй Би Хакухо, Харумофужи нарыг сургасан гэж хэлэхэд буруудахгүй . Нутаг нэгтнүүд маань Сандаммэгийн дөрөв дэх шатанд байхад би тэдэнд Хэрвээ та нар Монголынхоо, эцэг эх гэр бүлийнхээ, бас сүмогийн ассоциацийн төлөө гээд хичээвэл өндөрт гарах боложм бий гэдгийг хэлж байсан. Хакуко маш олон амжилтад хүрч чадсан, гэхдээ миний хэмжээнд хүртлээ бас зай байна аа.
-Тэгвэл та цаашид хэнийг дэмжиж байна вэ?
-Озэки Балтыг. Энэ эстони эр сайн залуу шүү Европын озэки Котоошюгээс ч илүү чадалтай. БИ түүнд Асашорюгийн дайчин чанарын гуравны нэг нь бий гэж боддог. Агуу Йокозуна болно гэдэгт нь итгэлтэй байдаг шүү Тэр гэхдээ их зөөлөн араншинтай учраас жаахан сэтгэлзүйн бэлтгэл хэрэгтэй.Тиймээс түүнд битгий зогс,үргэлж дээш тэмүүл гэж зөвлөх байна даа.
-Хакухо таны амжилтыг эвдээсэй гэж хүсдэг үү?
-Яагаад болохгүй гэж. Хэрвээ түүнд тийм хүсэл мөрөөдөл байгаа бол. Би ч гэсэн өмнөх аваргуудынхаа амжилтыг эвдэж байсан шүү дээ.
-Таныг орос дуунд дуртай гэж сонссон?
-Хүүхэд байхын л Алла Пугачеваг сонсдог байдаа. Би бас Виктор Цойн дуунд их дуртай. /Дуулж үзүүлэв/
-Та ер нь оросоор бага зэрэг ярьдаг юм аа даа?
-Улаанбаатарт Сережа гэж орос хүүтэй найзалдаг байлаа. Би ямар ч байсан оросоор мэндчилж чадна. "Здравствуйте! До свидания! Меня зовут Асашорю гээд оросоо тун цөөхөн үг мэднэ дээ.


0 Сэтгэгдэл
yamar aimar aldaatai bichdeg yum be?
Үг үсгийн алдаа яахав дээ. Засчих байлгүй дээ. Ийм сайхан ярилцлага оруулсанд баярлалаа.
Уул нь сайхан ярилцлага байна аа. Гэхдээ бүгдийг нь уншиж амжсангүй. Гэртээ очоод дуусгана аа.
ёо ёо
үг, үсгийн алдаа ямар ихтэй юм бэ. Уншихад их түвэгтэй байв. Зарим зүйлийг тааварлаж уншив.
Хамгийн их уншсан