ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Клипперсийн эзэн Д.Стерлинг арьс өнгөний үзлээс болж багаа алдах нь
NBA-гийн “Лос Анжелос Клипперс” багийн эзэн Дональд Стерлингийн ярианы нууц бичлэг TMZ цахим хуудсаар олон нийтэд тарснаар олон хүний, тэр дундаа багийнхныхаа эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгараад байна. Дональд Стерлинг найз бүсгүй В.Стивианотойгоо ярилцаж буйг бичиж авсан 10 минутын энэ бичлэгээс Клипперсийн эзэн хар арьстнуудад дургүй гэдэг нь илт мэдэгдэж байжээ.Түүний найз бүсгүй хар арьст найзуудтайгаа Клипперсийн тоглолт үзэж буй зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь түүнд таалагдаагүй бололтой, ингэж хэлжээ. “Хар арьстнуудтай холбоо харилцаатай гэдгээ цацаж байгаа чинь надад таалагдахгүй байна. Чи заавал тэгэх ёстой юм уу. Багахан зүйл хүсэхэд дахин ийм зүйлээ цацаж сурталчлахаа боль. Тэднийгээ миний тоглолтод авчрах хэрэггүй шүү”
Хэдийгээр энэ бичлэг Дональд Стерлингийнх мөн эсэхийг баталгаатай тогтоогоогүй боловч олон нийтийг хангалттай бухимдуулаад амжлаа. Майкл Жордан, Мэжик Жонсон, Леброн Жеймс зэрэг домогт сагсчидаас эхлээд Ерөнхийлөгч Б.Обама хүртэл Д.Стерлингийг шүүмжилсэн, буруушаасан мэдэгдэл гаргаад байна. Тухайлбал Б.Обама түүнийг арьс өнгөний үзэл гаргасан хэмээн буруутгасан бол Леброн Жеймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгч Адам Силверт хандан шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалж, “Дональд Стерлингт манай лигт багтах зай байхгүй” хэмээн мэдэгджээ. Домогт Майкл Жордан ч бас Д.Стерлингийг багийн эзний хувьд ийм ой гутмаар үзэл бодолтой байж таарахгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Тоглогчдын дийлэнх нь африк гаралтай америкчуудаас бүрддэг мэргэжлийн лигт арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргахыг ямар ч түвшинд хүлээн зөвшөөрч, тэсч тэвчиж болохгүй” гэжээ.
Мэжик Жонсон ч М.Жордантай ижил үзэл бодолтой байгаа бөгөөд Д.Стерлинг NBA-д баг эзэмших эрхгүй хэмээн мэдэгдээд байна.
Мэдээж эзнийх нь энэ яриа Клипперсийнхэнд бүр хүндээр туссан нь ойлгомжтой. Тэд ням гаригт болсон тоглолтын өмнөх бие халаалтын үеэр өмсгөлөө дотогш нь харуулж өмсч, багийнхаа нэр, логог далдлан эсэргүүцлээ илэрхийллээ. Мөн тоглогчид бүгд хар өнгийн оймс, гар, бугуйн хамгаалалтаар ижилсчээ.
Одоогоор NBA-гаас ямар нэг арга хэмжээ аваагүй ч интернэтээр тарсан бичлэг үнэхээр Д.Стерлингийнх мөн болох нь тогтоогдвол тэрээр 1981 онд худалдаж авсан багаасаа салж ч мэдэхээр байна.
Д.Стерлинг арьс өнгөөр ялгаварласан гэдэг шүүмжлэлд өртсөн энэ тохиолдол анхных биш. Тэрээр 2009 онд хар арьстан, латин америк гаралтай хүмүүст орон сууц түрээслүүлэхээс татгалзсаны улмаас 2,73 сая ам.долларын торгууль төлөхөөр шүүхээр шийтгэгдэж байсан юм.
Д.Стерлинг найз бүсгүй Стивианотой

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл