Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүн хатагтай нар

Ямарваа нэг улсын төрийн тэргүүний гэргий нь тухайн улс орныхоо нүүр царай болж байдаг болохоор ямагт олны анхааралд байж байдаг. Тэднийг ямар хувцас өмсөж, ямар зүүлт зүүж, үсээ яаж янзлуулж, юу ярьж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямагт анхаардаг. Ингээд уншигч танд дэлхийн улсуудын тэргүүн хатагтай нартай танилцуулъя.


Монгол улсын тэргүүн хатагтай Х.Болормаа

МУ-ын Тэргүүн хатагтай Х.Болормаа нь 1988 онд Украйн улсын Львов хотын Их сургуулийг төгссөн. Инженер геохимич мэргэжилтэй.
1988-1994 он Геологийн Төв лабораторид минерологич инженер, 1994-2007 он “Анх-Эрдэнэ” ХХК-д менежер, 2007 оноос эхлэн “Анх-Эрдэнэ” ХХК-ны Эрдэс Судлалын Лабораторийн эрхлэгч,
2006  оноос эхлэн “Болор сан” ТББ-ын тэргүүн,
Өнчин, нийгмийн эмзэг давхаргын  хүүхдүүдийг асран, халамжилж, тэднийг зөв сайн хүмүүс болгон өсгөх  зорилготой  “Болор сан” ТББ-ыг үүсгэн, улмаар 2010 оноос “Халамжит гэр бүл” төвийг  байгуулж, 22 хүүхдийг асран хүмүүжүүлж байна.
Тэргүүн хатагтай Х.Болормаа Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн  тулгамдсан асуудал болсон хорт хавдрын эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ыг санаачлан байгуулсан.

Геологич мэргэжилтэй тэргүүн хатагтай тэр бүр олны нүдэнд гараад байдаггүй, нууцлаг гэж болохоор эмэгтэй. Ямар ч л байсан хорт хавдартай хүмүүс туслах “Итгэл” нэртэй сан, өнчин хүүхдүүдийн асрамжинд туслах “Болор” санг байгуулан ажиллуулдаг.


Оросын холбооны улсын тэргүүн хатагтай Светлана Медведева

С.Медведева нь “аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны анализ” гэсэн чиглэлээр Ленинградын санхүү эдийн засгийн сургуулийн төгссөн. 1993 онд Дмитрий Медведевтэй гэрэлсэн. Одоогоор “Оросын залуу үеийн соёл, ёс суртахууны хөгжил” сан, Нийгэм соёлын санаачлаг санг тэргүүлэн ажилладаг.













Францын тэргүүн хатагтай Карла Бруни


Ерөнхийлөгч Саркозигийн эхнэр болохоосоо өмнө фото модель, дуучнаар ажиллаж байсан. Ерөнхийлөгчтэй суусныхаа дараа нь залуудаа модель хийж байхдаа авахуулсан хэд хэдэн зурагнаас болоод багагүй дуулиан шуугианы эзэн болоод авсан. Өөрийгөө төрийн тэргүүний зөвхөн гэргий, улс төрийн ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй гэдгээ онцлох дуртай.












Сирийн тэргүүн хатагтай Асма Асад

Араб дахины хамарсан өнгөт хувьсгал дамжиж төр солигдох гээд байгаа болохоор өнөөдөр Сири улс өнөөдөр дэлхийн нийтийн анхааралд байгаа. Тэгэхээр нөхөр Башир Асад нь эхнэртэй манатай байгаа биз. Асма Асад нь гурван хүүхдийн эх. 2008 онд хамгийн гоёмсог тэргүүн хатагтайгаар тодорч байжээ.






















Иорданы тэргүүн хатагтай Рания

Иорданы хааны эхнэр хатан хаан, Рания нь дөрвөн хүүхдийн эх.1995 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхэдтэй хэрцгий авирлахын эсрэг тууштай тэмцдэг бөгөөд тусгай сан байгуулан эмэгтэйчүүдийг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжиж байдаг.

Иорданы хааны эхнэр хатан хаан, Рания нь дөрвөн хүүхдийн эх.1995 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхэдтэй хэрцгий авирлахын эсрэг тууштай тэмцдэг бөгөөд тусгай сан байгуулан эмэгтэйчүүдийг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжиж байдаг.








Туркийн тэргүүн хатагтай Хайрюнисса Гюль

Энэ тэргүүн хатагтай лалын шашны ёс уламжлалыг маш хатуу сахидагаараа алдартай. Тиймээс гэрээс гадуур явахдаа толгойгоо заавал алчуураар ороодог. Гэхдээ тэргүүн хатагтай л болсон хойно зүгээр нэг алчуураар ороохгүй харин дэлхийн алдартай брэндүүдийн загвар зохион бүтээгчдийн бүтээсэн арчуур зүүдэг. Мөн төрийн тэргүүний буюу нөхрийнхөө албан ёсоор байрладаг байранд хэзээ ч ордоггүй аж. Учир нь Турк нь лалын шашинтай ч гэлээ төр шашин хоёр тусгаар улс болохоор төрийн тэргүүний өргөөнөөс эхлээд их сургууль хүртэл төрийн бүх л байгууллагад лалын шашны алчуур зүүж орохыг хатуу хориглосон байдаг.


Эстоны тэргүүн хатагтай Эвелин Ильвес


Энэ тэргүүн хатагтай нь бизнес эрхэлдэг. Тэргүүн хатагтай, дээр нь хувиараа бизнес эрхэлдэг болохоор гадаад байдалдаа онцгой анхаарах хэрэгтэй нь мэдээж. Тиймээс байсхийгээд л гоо засал, нүүр будалт, фитнес зэрэгт дэндүү их мөнгө зарлаа гэсэн дуулианы эзэн болдог сурагтай. Хобби нь гэвэл хоол хийх, гарал урлал хийх. Өөрийн хийсэн гар урлалуудаа буяны зорилготой дуудлага худалдаанд оруулдаг.

Камеруны тэргүүн хатагтай Шанталь Бийя

Энэ авхай олон тооны буяны сан байгуулан ажиллуулдаг бөгөөд түүний нэрээр ДОХ-ын тархалтыг зогсоох Африкийн анхны төвийг нэрлэсэн байдаг. Үүнээс гадна Бийя нь үс засалтаараа алдартай. Энэ үс засалт нь “Банане” гэдэг стилийнх юм гэнэ.

Азербайжаны тэргүүн хатагтай Мехрибан Алиева

Мехрибан Алиева нь улсынхаа парламентийн гишүүн, азербайжан-америкийн парламент хоорондын ажлын бүлгийн тэргүүн, Азербайжаны соёлын анд нөхдийн санд, Азербайжаны гимнастикийн холбооны тэргүүн, ЮНЕСКО-ийн сайн дурын элч. Мэргэжлийн хувьд эмч бөгөөд цагтаа Москва хотын Анагаах ухааны академийг улаан дипломтой төгсөж байжээ.


Катарын эмирын хоёр дахь эхнэр Моза Насер аль-Миснед

Лалын шашны ёсоор эрэгтэй хүн дөрвөн эхнэр авах эрхтэй байдаг. Тэгэхээр аль эхнэрийг нь тэргүүн гэж нэрлэх нь нэлээд ээдрээтэй. Ямартаа ч энэ хатагтай нь улсынхаа боловсрол, шинжлэх ухаан, омогуудын хөгжлийн санг тэргүүлэн ажилладаг юм байна.



АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама


Энэ хатагтайн тухай хэвлэл мэдээллээр өдөр болгон шахуу л гарч байдаг болохоор олон юм нурших нь илүүц биз. Ямар ч л байсан АНУ-ын хамгийн анхны хар арьст тэргүүн хатагтай гэдгээр түүхэнд үлдэх нь гарцаагүй.









Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн хатагтай нар

Нөхөр буюу ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума нь өөрийн зулус овгийн ёсоор олон эхнэр авсан гэдгээ албан ёсоор зарласан. Одоогийн байдлаар энэ ерөнхийлөгч нь албан ёсны тав, албан бус гурав гээд нийт найман эхнэртэй. Тэгэхээр алийг нь тэргүүн хатагта гэх нь бүр ч ээдрээтэй. Зураг дээр ерөнхийлөгч Номпумелело Нтули, Тобека Мадиба, Гертруда Сизакела Хуало гэдэг гурван эхнэрийн хамт байна.


Гүржийн тэргүүн хатагтай Сандра Рулофс


Гүржийн тэргүүн хатагтай нь Нидералд буюу бидний ярьж заншсанаар Голланд эмэгтэй юм байна. Тэгэхээр өдгөө гүрж ба голлан улсуудын иргэн. Тэрээр өөрийн төрөлх хэлээс гадна франц, англи, герман, орос, гүрж хэлээр чөлөөтэй ярьдаг. Багаасаа зохиол болохыг мөрөөддөг байсан бөгөөд Арднас Сфолеор гэдэг нэрээр өгүүллэг гаргадаг байжээ.



Канадын тэргүүн хатагтай Лорин Харпер


Канад нь парламентын засаглалтай  үндсэн хуульт хаант улс бөгөөд Британы нөхөрлөлд багтдаг. Тэгэхээр албан ёсоор буюу ёс төдийгөөр бол төрийн тэргүүн нь английн хатан хаан. Харин уул шугамандаа төрийн тэргүүн нь ерөнхий сайд болохоор Лорин Харпер яалт ч үгүй тэргүүн хатагтай. Энэ хатагтай нь сэтгүүлч, зурагчин мэргэжилтэй. Өөрийн гэсэн дизайны компанитай ч хүүхэдтэй болсноосоо хойш бизнес, улс төрөөс “шууд зай авсан” гэнэ.



Украйны тэргүүн хатагтай Людмила Янукович

Түүний нөхөр, Украйны ерөнхийлөгч Виктор Януковичийн хэлж байгаагаар бол эхнэр нь нөхөртөө гэхээс илүүтэйгээр ач нартаа илүү анхаарал тавьдаг эмэгтэй гэнэ.


Австралийн тэргүүн хатагтай Тереза Рейн

 

Энэ хатагтай нь 2007 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувиараа бизнес эрхлэхэд нь туслах сан нээн ажиллуулсан. Өөрөөр томоомон бизнес леди бөгөөд хувийн өмч нь гэхэд л 60 сая доллар юм байна.


Мексикийн тэргүүн хатагтайи Маргарита Завала

 Маргарита Завала нь нөхрийнхөө явуулж байгаа бодлогыг дэмжин улс төрийн амьдралд идэвхтэй оролцдогоороо алдартай. 













Аргентины төрийн тэргүүн Кристина Киршнер

Энэ хатагтай Аргентины өмнөх ерөнхийлөгч Нестор Киршнерийн эхнэрийн хувьд тэргүүн хатагтай хийж байгаад сонгуулиар ялж төрийн тэргүүн болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан