Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн нүсэр архидалт

Хүн төрөлхтөний хамгийн олон мянган жилийн турш тэмцсээр ирсэн том нүгэл хилэнцүүдийн нэг нь архидан согтууралт билээ. Яг хэдэн мянган жилийн турш тэмцсээр ирснийг нь хэлэхэд хэцүү ч үр дүн нь аливаа нэг тэмцэл тулаантай адил ялалт ялагдлаар дүүрэн. Ингээд ийм нэгэн ялагдлын түүхийг танд сонирхуулж байна.  Манайхан хэт замбараагүй уухыг нохой гурав харагдтал уулаа гэдэг бол Европчууд усан цэргүүд шиг уулаа гэж ярьдаг. Яагаад вэ гэхээр ийм нэгэн түүх болжээ.

 

17-р зуунд, бүр нарийвчилбал 1694 онд Их Британы дээд адмирал буюу эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний захирагч Эдвард Рассел гэдэг нь дэлхийн түүхэн дэх хамгийн том коктейл уулт зохион байгуулжээ. Яагаад вэ гэхээр Эдварт Рассел адмирал нь коктейл хутгах сав болгон өөрийн цэцэрлэгт хүрээлэн дэх усан оргилуурыг сонгожээ.

 

Түүндээ 250 галлон буюу 946 литр брэнди, 125 галлон буюу 473 литр Малаг нэртэй дарс, 1400 фунт буюу 635 кг сахар, 2500 ширхэг нимбэг жимс, 20 галлон буву 75 литр лайм жимсний шүүс, 5 фунт буюу 2 кг орчим задь замарын хольж коктейл найруулсан байна. Барменүүд нь энэ бүхнийг сайтар хутган, зочид гийчдэд аяглаж өгөхийн тулд жижигхэн модон завиар усан оргилуур дотор сэлэх хэрэгтэй болж. Тэгээд тасралтгүй уурших коктейлийн ууранд согтон завинаас унахгүй тулд 15 минут тутам нэгнээ сольж байсаан гэдэг. Ийм аварга том коктейлийг ганц хоёр өдрийн дотор ууж барахгүй нь мэдээж болохоор сүүлийн дуслыг нь шавхаж дуустал тасралтгүй долоо хоногийн турш найрласан байна.

 

Ийм болохоор л европчууд усан цэрэг шиг уух гэж ярьдаг болсон байна. Харин манайхан яагаад нохой гурав харагдтал гэж ярьдаг болсныг хэлэх хэцүү юм. Та мэдэх юм биш биз?

0 Сэтгэгдэл
svrtei ym bish vv
Хамгийн их уншсан