Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэхээрийн хомхой эр

Үлгэр домогт заримдаа бүтэн хонины мах суурин дээр нь идчихдэг аймшигтай ховдог хүмүүсийн тухай гардгийг та лав санаж байгаа биз. Үлгэр ч гэсэн оргүй хоосноос бий болдоггүй түүхэнд үнэхээр ийм ховдог хүмүүс нэлээд хэд бүртгэгдсэн байдаг. Ийм ховдоглох өвчнийг анагаах ухаанд полифаги гэж нэрлэдэг ажээ. Ийм өвчний үед хүний хоол идэх дур ба идэх хэмжээ нь хэрээс хэтэрдэг аж. Ийм өвтэйгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүсийн нэг нь польш гаралтай франц цэрэг Шарьл Домери гэгч юм.

 

Шарьл Домери нь 1778 онд Польшид төржээ. Эхээс есүүлээ бөгөөд 13 наснаасаа эхлэн хэрээс хэтэрсэн их идэх болсон байна. Махыг гол төлөв хагас түүхийгээр нь иддэг, бүрэн болгосон бол идэж чаддаггүй байсан гэж тэрээр эмч нарт ярьсан байдаг. Цаг нь үе нь хэцүү, дайн дажин ихтэй байсан болохоор Шарьл нь 13 наснаасаа Пруссийн армид элсэн орсон боловч удалгүй байнгын өлсгөлөнгөө дийлэлгүй Францчуудад бууж өгөн тэдний армид алба хаах болсон байна. Улмаар өөрийн ангийн хамт Парис хотын ойролцоо буудаллаж байхдаа жилийн дотор 174 муур барьж авч түүхийгээр зулгааж идэснээрээ алдартай болжээ. Хамгийн гол нь өлсөөд үхэх гээд байсандаа биш зүгээр л тэгэж идэхгүй бол байж сууж чаддаггүй, бараг үхэх гээд байсан болоор. Ямар сайндаа л британчуудад олзлогдоод байхдаа өдөртөө мах олдохгүй болохоор 2,3 кг хүртэл өвс зулгааж иддэг байсан гэдгийг эмч тэмдэглэн үлдээсэн байдаг.

 

Францчуудыг Ирланд руу дайралт хийх үеэр их бууны суманд оногдон тасарч унасан өөр усан цэргийн хөлийг идэх гэж оролдож байжээ. 1799 онд англичуудад олзогдон Ливерпуль хотын ойролцоо байсан францын олзны цэргүүдийн лагерьт хүргэгдэж. Энд ирсэн цагаасаа эрүүл хүний ухаан санаанд багтамгүй их зүйл идэж байгаагаа англичуудын нүдийг орой дээр нь гаргасан байна. Улмаар түүнд жирийн хүнд өгдөгөөс арав дахин илүү хэмжээтэй тусгай хоол өгдөг байсан ч, тасралтгүй өлсөж явдаг байж. Тэр үеийн францын олзны нэг цэрэгт олгодог байсан стандар нэг хоногийн хоол нь составлял 26 унц буюу 740 грамм талх хлеба, хагас фунт буюу  230 грамм хүнсний ногоо, 2 унц буюу 57 грамм цөцгийн тос, 6 унц буюу 170 грамм бяслаг байсан байна. Тэгэхээр өдөртөө нэг олзны цэрэг 1 кило 2 грамм орчин хүн хэрэглэдэг байсан гээд бодохоор арав дахин илүү гэхээр төсөөлөөд үзээрэй.

 

Нэг удаа лагерьт амьдардаг байсан муурыг барьж аваад идсэн бол удалгүй хорин өрөөнд орж ирсэн хархнуудыг ч тэгсээхээ болсон байна.

 

Ингээд алдартай ховдог эрийн тухай сураг Британ дахь цэргийн олзны хүмүүсийг хариуцах комисст хүрчээ. Комиссийн гишүүд мэдээж итгэсэнгүй өөрийн нүдээр харахыг хүсч өмнөө суулгаж байгаад хэр их юм идэхийг шалгасан байна. Ингэхэд мань Домери өдрийн дотор нийт 7,3 кг түүхий үхрийн мах идэж араас нь гахайн өөхөн дэн идээд араас нь дөрвөн шил хатуу шар айраг уусан байдаг. Ингэхдээ өөдрийн туршид нэг ч удаа хөнгөн, эсвэл хүндээр бие засаагүй, бөөлжөөгүй байна. Үүгээр ч үл барам судасных нь цохилт түргэсээгүй бөгөөд тэр өдөр өрөөндөө их л хөгжилтэй байсан тухай туршилт явуулсан хүмүүс тэмдэглэн үлдээсэн байдаг.

 

Дандаа түүхий мах идэх гэдэг. Болгосон бол ихээхэн шүүрхний мах л идддэг. Гүйцэд болгосон, шарсан мах идвэх бөөлжчихдөг байж. Түүний хамгийн дуртай хоол нь шарын түүхий элэг байсан гэнэ. Гэхдээ өөр идэх юм байхгүй үед өвс, хүнсний ногоо гээд гартаа таарсан бүхнийг нэн даруй хальс, ястай нь иддэг байж. Хоол идэхийг нь харахаар өлсгөлөн чоно уу гэлтэй харагддаг байсан гэж хүмүүс тэмдэглэсэн байдаг. Хоолой нь хатаад мах орохгүй болохоор гахайн өхөөр хийсэн лааг залгин хоолойгоо тослодог байж.

 

Ингэж аймаар их иддэг хүн бүр ч аймаар харагдах ёстой гэж санагдаж байж магадгүй. Гэтэл тухайн үед түүнд үзлэг хийсэн эмч нар түүнийг 191 см өндөртэй, ердийн бие хмаатай, цэвэр арьстай, нүдэн дулаахан царайтай гэж үзлэгийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Цаашид үзлэг хийхэд биед нь ямар ч өвчин эмгэгийн шинж илрээгүй, нүд хөдөлгөөнтэй, амьд, хэл нь цэвэр, судасны цохилтын тоо дунджаар минутанд 84 удаа, биеийн хэм хэвийн гэсэн байна.

 

Гэхдээ нэг онцлог гэвэл унтахаар хэвтэсний дараа нь маш хүчтэй, эмгэг хөлрөлт явагддаг байсан байна. Үүнээс цаг, хоёр цагийн дараа Домери маш их өлсгөлөн мэдэрснээр хар аяндаа сэрдэг байсан бөгөөд ийм үедээ юу ч байсан хамаагүй гар дороо таарсан бүхнийг шууд барьж авч иддэг байсан ажээ. Үүнээс хэсэг хугацааны дараа ахин унтаад өглөө таваас зургаан цагийн үед мөн л их хөлөрсөн, өлссөн байртай сэрдэг байсан байна.

 

Олзноос гарсны дараа түүнийг яасан тухай мэдээ байдаггүй бөгөөд 1800 онд л Британы Анагаах ба физикийн сэтгүүл дээр францын Лион хотноо олны нүдэн дээр санаанд багтамгүй их хоол идэж, гайхуулан суудаг хүний тухай мэдээ гарснаас хойш сураг нь бүрэн тасарсан байдаг.

 

Түүний энэхүү санаанд багтамгүй ховдог байдлыг үүсгэхэд хүргэсэн гол шалтгаан нь тодорхоогүй. Зарим эмч нар түүний өнчин тархи гмтэснээс болж ийм хэт их ховдог болсон гэдэг. Зарим түүнийг бамбай булчирхайн хэт идэвхжлийг дагалдаж бий болдог хэт хөлрөлтийн улмаас ховдог болсон гэж тайлбарладаг.

 

Онош нь ямар байлаа ч бүтэн хонины мах суурин дээр нь идэж чадах хүмүүс үнэхээрх байсан нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Батзориг заан нэг үхрийн гуя, 100 бууз, 3 халуун сав цай суурин дээрээ нугаслчихаад 1 сая төгрөгний бооцоо авж байсан, наадах чинь хажууд нь юу ч биш юм байна
baij boloh yum gehdee niitlel bichij bj mongol heleeree zov bichij surmaar yumdaa
Хамгийн их уншсан