Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Манай боксчид эхний ялалтаа байгууллаа

Болгарын Софи хотноо болж байгаа сонирхогчийн боксын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Б.Төмөрхуяг, 52 кг-д Г.Баттамир, 60 кг-д Д.Төрмандах нар эхний учраагаа ялав.

2014 оны залуучуудын ДАШТ энэ сарын 14-нд нээлтээ хийсэн бөгөөд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд хийт 10 боксчин оролцож байна. Эрэгтэйчүүдийн 49 кг-д тоглож байгаа  Б.Төмөрхуяг эхний тоглолтдоо Өмнөд Африкийн боксчин Эдвин Тшабалалатай хийж, гурван үед илүүрхэн ялсан бол 52 кг-д Г.Баттамир БНСУ-ын Хан Ёнхунгийг 3:0-ийн харьцаагаар хожиж эхний ялалтаа авлаа. Өчигдөр 60 кг-д тоглосон Д.Төрмандах Германы тамирчинг ялсан бол 56 кг-д Э.Цэндбаатар Пуэрто-Рикогийн боксчинд ялагджээ.

Манай тамирчдын амжилтыг олон улсын боксын холбооны aiba.org  сайтад “Тоглолтын эхний өдөр, төгс монголчууд” гэж онцлон бичжээ. Б.Төмөрхуяг, Г.Баттамир нар өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй илүүрхэн хожсон нь ингэж нэрлэх шалтгаан болжээ.

Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөж байгаа Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Төмөрхуяг /49 кг/, Г.Баттамир /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Төрмандах /60 кг/, М.Далай /64 кг/, Р. Нямдорж /69 кг/, Цэнгүүн /75 кг/, эмэгтэй боксчдоос О.Нандинсувд /эм 51 кг/, Б.Үүрийнтуяа /эм 60 кг/, Д.Эрдэнэтуяа /эм 75 кг/ нар багтсан юм. Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ энэ сарын 24-нд өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
amjilt husiy
Хамгийн их уншсан