Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 16-26-нд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван шатарчин аваргын төлөө өрсөлдөнө.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Баянхонгор аймгийн уугуул, Алдар спорт хороо, “Зууны шатар” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын их мастер /ОУИМ/ Ц.Батчулуун, Өвөрхангай аймгийн уугуул, Шунхлай групп, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУИМ Б.Гүндаваа, Өвөрхангайн уугуул ОУМ Г.Мөнхгал нар оролцоно. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Алдар спорт хороо, “Оюунлаг шатар” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУИМ Б.Мөнгөнтуул, Говь-Алтайн уугуул, “Хан Алтай” клубын тамирчин ОУШХМ У.Лхамсүрэн, Өмнөговийн уугуул ОУШХМ Б.Ану нар тус тус оюун ураанаа уралдуулах болов.