Формула-1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер хэдэн сар ухаангүй байсны эцэст ухаан оржээ. Тэрбээр Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байхдаа толгойгоороо хад мөргөж, тархиндаа хүнд гэмтэл аван, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш ухаангүй байсан.
Энэ бүх хугацаанд эмч нар түүнийг ухаан оруулахыг тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд тэрбээр өчигдөр нүдээ нээсэн байна. Эмч нарын мэдээлж буйгаар одоо Шумахер эргэн тойрны хүмүүс болон обьектуудад анхаарлаа хандуулан, бусдын дуу хоолойнд хариу өгч, өвдөлт мэдэрч эхэлсэн байна. Гэсэн ч энэ нь Шумахер бүрэн эдгэсэн гэсэн үг биш юм. Сүүлийн өдрүүдэд түүний биеийн байдал сайжирсан ч эмч нарын хяналтанд байх ёстой гэнэ. “Михаэль урьдынх шигээ эрүүл саруул болоход урт зам туулах шаардлагатай. Бид түүнийг бүрэн дэмжиж, түүнийг хурдан эдгэнэ гэж найдаж байна” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Сабина Кем хэлсэн байна.