Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сонгомол бөхийн аваргууд тодорлоо

Залуучуудын сонгомол барилдааны тэмцээнийг өнгөрсөн ням гарагт спортын төв ордонд зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээн нь ирэх зургадугаар сард манай нийслэлд болох Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны төрөлд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах зорилгоор зохион явуулжээ.  Энэ оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-д жин тус бүрт 2-10 дугаар байр эзэлсэн 49 бөх хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Нийслэлийн спорт хороод, клубээс гадна Орхон, Өвөрхангай, Увс аймгаас бөхчүүд иржээ.

Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох дасгалжуулагчид, бөхчүүдийн зөвлөх, Ардын багш Ч.Дамдиншарав тэмцээний талаар “Өнгөрсөн жил манай оронд болсон тивийн аварга шалгаруулах өсвөрийн бөхийн тэмцээний сонгомол бөхийн төрөлд чөлөөтийн УАШТ-д мөнгөн медаль хүртсэн бөхчүүдийг оролцуулсан, манайхан ганц хүрэл медаль авсан. Энэ жил залуучуудын тэмцээнд илүү амжилт гаргах зорилгоор сонгомол барилдааны тэмцээн зохиож байна. Ер нь МЧБХ-ноос сонгомол барилдааныг эх орондоо хөгжүүлэх зорилго тавьж байгаа. Сонгомол барилдааны нисэлттэй мэх, сонгодог мэхүүдийг хийж сурах нь чөлөөтийнхөнд хүртэл ашигтай. Энэ тэмцээнд түрүүлсэн бөхчүүд нь тивийн тэмцээнд орно. Гавьяат тамирчин Ц.Нацагдорж сонгомолын багийг хариуцан зөвлөхөөр ажиллаж байна. Удахгүй Өвөрмонголын бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг Хөх хотод хийнэ. Хятадын бөхчүүд сонгомолын төрөлд давгүй. Тэд  ДАШТ-д дөрөвт орж байсан” гэв.

Тэмцээний дүнг танилцуулахад, 50 кг-д А.Даваажаргал /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/, 55 кг-д П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/, 60 кг-д Ханбүргэд /”Алдар” спорт хороо/, 66 кг-д С.Амарсайхан /”Харгант Цамхаг” клуб/, 74 кг-д Д.Төгс-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/, 84 кг-д Г.Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/, 96 кг-д Ө.Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/, 120 кг-д А.Дэлгэрхангай /Сонгино-Хайрхан дүүрэг,Ирээдүй” цогцолбор сургууль/нар тэргүүлж тус тус алтан медалийн эзэд боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан