Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Марадона сүйт бүсгүйгээ хулгайд хардаж, салахаар шийдлээ


Өнгөрсөн зууны шилдэг хөл бөмбөгчин Диего Марадона өөрийн 23 настай найз бүсгүйгээ гэрээс нь эд зүйл хулгайлсан хэмээн хардаж, түүнээс салахаар шийдсэн байна. Хөл бөмбөгчийн хэлснээр бол түүний Дубай дахь харшаас нь сүйт бүсгүй Росио Олива нь мөнгө үнэт зүйлс хулгайлж авчээ. Харин загвар өмсөгч шаргал үст бүсгүй үүнийг нь няцааж “Би юу ч хулгайлаагүй, бидний харилцаа ч төгсөөгүй. Бидний харилцааг дуусгаж салгах гэж олон хүн янз бүрээр оролддог” гэсэн байна.
Нэрт хөл бөмбөгчийн өмгөөлөгч харин тэр хоёрын харилцаа үүгээр төгссөн гэж мэдэгдсэн байна.  Марадона ч хайртай байсан бүсгүйгээ шүүхэд өгөхөөр шийдсэн гэнэ.

Марадона, Олива хоёр 2014 оны Гэгээн валентины өдрөөр харилцан хайртайгаа зарласан юм. Төд удалгүй 53 настай Марадона бүсгүйгээ “Манчестер Юнайтед”-ийн испани хөл бөмбөгч Давид де Хеатай хардаж байлаа. Харин Давид энэ бүсгүйтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэж хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Дараа нь арай он залуу юм олоод авчихгүй юу.
Хамгийн их уншсан