Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Боксчид хилийн чанадыг зорив

Манай боксын шигшээ багийн тамирчид Казахстанд нэг сарын хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Боксын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид болон залуучууд, өсвөр үеийн 70 шахам боксчин 10 гаруй дасагалжуулагчдын хамт Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын газарт сар гаруй хугацаатай цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаад даваа гарагт нийслэлд ирсэн юм. Боксын залуучуудын шигшээ баг энэ сарын 10-25-нд Болгарын Софи хотод болох сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор үндсэн бэлтгэлээ энд хийсэн байна.

Энэ удаагийн ДЗАШТ-д гурван дасгалжуулагчийн удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчин хүч, ур чадвараа сорин тулалдах юм. Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг тэмцээнээс 10 жилийн өмнө манай тамирчин З.Энхзориг медаль хүртэж байснаас хойш манай тамирчид медаль аваагүй. Иймд энэ удаагийн тэмцээнд онцгой анхаарал хандуулж залуучуудын дэлхийн аваргатай болох зорилт дэвшүүлжээ.

Манай эмэгтэй боксын шигшээ багийн тамирчид удахгүй БНХАУ-ын Бээжин, Хөх хотод хамтарсан бэлтгэл сургуулилт хийхээр өмнөд хөршийг зорих юм. Шигшээ багийн тамирчдын хувьд Казахстаны хамтарсан бэлтгэлийн дараа Европод болх хэд хэдэн тэмцээнд оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан