Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Туршлагажсан “туулайнууд”

Саяхан арван жилийн сургуульд хамт сурч байсан ангийн андтайгаа гудамд таартал “Цаана чинь ерөнхий боловсролын сургуулиуд Кембриж стандарттай болно гээд бөөн баяр хөөр болж байна. Арай хүүхдүүдийг маань бидэн шиг туршилтын туулай болгочихгүй байгаа. Биднийг анх сургуульд ороход яалаа даа. Нэг системээс нөгөө рүү шилжүүлсэн боловсролын бодлогын туршилтын туулай болгоод. Арай гэж уйгаржин бичгийг нь сурч байтал ерөөсөө болъё, криллээ үзье гээд л дөрөвдүгээр ангидаа дахин бичиг үсэг сурсан. Тухайн үед яг л гадаад хэл үзэж байгаа аятай болчихсон. Бид крилл үсэг мэддэггүй байсан болохоор дөрөвдүгээр ангид орчихоод гудамжны зар, сурталчилгааг бараг л уншиж чадахгүй. Арай хойхно сургуульд орсон бол гайгүй тогтсон сургалтын системээр сурч төгсөөд л одоогийнх шиг гадаад, дотоодын их, дээд сургуульд шалгалт өгөөд ирээдүйн үүд хаалгаа олигтойхон нээчихгүй юу” хэмээн хуучлав. Найзын маань энэ яриа дурсамжтай үеийг минь сэргээсэн ч нээрээ л хүүхдүүдийг минь туршилтын туулай болгочихгүй байгаа даа гэдэг бодол байн байн толгойд зурсхийн орж ирээд байх болов. Үнэндээ бидний үеийнхэн боловсролын салбарын системийн шинэчлэл болгонтой нүүр тулж, туршилтуудыг нь амжилттай даван туулсан. Уйгаржин бичгээс крилл рүү, орос хэлнээс англи руу, эцэст нь анги алгасч сурсан. Гэлээ гээд бид төрд гомдоллож, улсаа олон улсын хүний эрхийн байгууллагад өгсөнгүй, тус тусынхаа ажил хөдөлмөрөө эрхлээд явж л байна.

Ер нь, манай монголчууд аливаа шинэ зүйлийг хүлээж авахдаа тун маруухан улс юм. Аль болох муу талаас нь харах гээд байдаг дутагдалтай. Одоогоос долоон жилийн өмнө их, дээд сургууль, коллежийн элсэлтийн шалгалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чанарыг  нь дээшлүүлэхээр журамд нь зарим нэг өөрчлөлт оруулж, 2006 оноос Боловсролын үнэлгээний төв шалгалтыг нь улс орон даяар зохион байгуулж, авдаг болгосон. Тухайн үед шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эх “Ийм тогтолцоонд хэт яарч орж байгаа юм биш үү. Хүүхдүүдийг маань туршилтын туулай болголоо” гээд их л уцаарлаж билээ.
Мэдээж анхны ажил болгон алдаа, оноотой байдаг хойно янз бүрийн асуудал гарсан. Одоо ч зарим балаг нь хэвээрээ. Тестээ алдаатай хэвлэдэг, буруу засдаг гээд л. Гэхдээ л шинэчлэл хийж чадсан уу гэвэл чадсан. Тус тусдаа өөрийн үзэмжээр шалгалтаа авдаг байсан их, дээд сургуулиудыг дэгэнд нь оруулсан гэхэд болно. Үүнтэй зэрэгцээд ерөнхий боловсролын сургуулиудыг 11 жилийн тогтолцоонд шилжүүлж баахан хүүхдийг анги үсэргэж туршилт хийснийхээ гурван жилийн ойн босгон дээр “Зургаан настай хүүхдүүдийг сургуульд сургах нь зүйтэй юм байна. Манай улсын боловсролын чанарын үзүүлэлт тийм ч сайн биш, бусад улсын жишигт дүйцүүлэхийн тулд ийм шинэчлэл хийхээс өөр арга алга” хэмээн тухайн үед БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Н.Болормаа үсрэнгүй хөгжилд хөтөлсөн. Гэхдээ энэ шинэчлэл тухайн үедээ мөн л олон эцэг, эхийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. “Миний хүүхэд турж эцсэн. Яаж зургаан настай хүүхэд ийм их ачааллыг даах юм бэ, Ядарч ирээд миний даалгаврыг бичээд өгөөч гээд байна. Ингэж хүүхдүүдээр тохуурхахаа боль” гээд л асуудал дор дороосоо ундарч гарсан. Гэхдээ одоо бол эцэг, эхчүүд энэ талаар ойлголттой болж зургаан настай хүүхдүүд маань ч гэсэн сурч болоод л байна. Мэдээж шинэчлэл хийх бүрт бэрхшээл гарах нь тодорхой. Тэгээд ч боловсролын чанар, боловсролын байгууллагын үйл ажиллагааны үр дүн тэнд сурч буй хүүхэд, тэдний ард байгаа эцэг, эхийн хамтын ажиллагаанд тулгуурладаг учиртай. Ямартай ч энэ удаад хаана ч хүлээн зөвшөөрөгддөггүй Монголын боловсролын системд цэг тавьж Кембриж хөтөлбөрийг нэвтрүүлж буйд нь талархах хэрэгтэй ч байж магад. Үнэндээ хүүхдүүд маань хос хэлний боловсролтой болон төгсч үндэсний болоод Кембрижийн гэсэн хоёр гэрчилгээ гардвал улс орны ирээдүйд л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Кембриж стандарттай болохыг эрмэлзэж, хүүхдүүдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой болгоё гэж зүтгэж байхад нь “Битгий хүүхдүүдийг туршилтын туулай болгочих вий” гээд суухынхаа оронд уг хөтөлбөрийг нэвтрүүлж буй  Засгийн газрынханд болон БСШУЯ-ныханд энэ удаад ч гэсэн итгээд үзье. Угаасаа бид чинь туршилтаасаа туршлагаждаг юм чинь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан