Японы Саитама хотод болж өнгөрсөн уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл олон анхаарлыг хамгийн ихээр татлаа. Учир нь, Сочийн тоглолтоос бүгд л ганцаарчилсан гулгалтаас гарцаагүй алтан медаль авна гэж хүлээж байсан Липницкая энэ төрөлд өрсөлдөсөн юм. Сочид Липницкая энэ төрөлд ямар ч медаль авч чадаагүй нь ихээхэн дуулиан тарьж байсан.
Харин энэ удаад эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Мао Асаде алт авч, Юлия Липницкая мөнгөн медаль, Италийн Каролине Костнер хүрэл медаль авсан байна. Ингэснээр өдгөө 15 настай Липницкая нь Сочид алтан авна гэсэн найдлагыг зүгээр нэг төрүүлээгүй, өсөх ирээдүйтэй уран гулгагч гэдгээ дэлхий дахинаа харуулав.