Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
АНУ-ЫН ТАВАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТӨРҮҮЛСЭН “YALE”-ИЙН ИХ СУРГУУЛЬ

“АНУ-ын дотоодын шалгаруулалтаар Йелийн их сургууль улсдаа гуравт эрэмбэлэгддэг бол дэлхийн хэмжээнд эхний аравт тогтмол бичигддэг. Тухайлбал, “Time” сэтгүүлийн дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад аравт орж байсан бол “Дэлхийн их сургуулиудын жагсаалт”-д гуравт ордог” АНУ эдийн засаг, техник технологийн дэвшил гээд хэдэн арван зүйлээр дэлхийд тэргүүлдгийн нэг нь дээд боловсрол. Харвард, Стэнфорд, Йел, Принстон гээд дэлхийд нэр хүндтэй их сургуулиуд бүгд Америкийнх. Тэр дундаа АНУ-ын таван Ерөнхийлөгчийг төрүүлсэн “Yale”-ийн их сургууль элсэгчдэд өндөр босго тавьж, чанартай боловсрол олгодгоороо олон улсад алдартай, хуулийн талдаа бол хамгийн мундаг нь. АНУ-ын төрийг 1974-2004 онд барьсан бүх Ерөнхийлөгч -Жеральд Форд, Жорж Герберт Буш, Билл Клинтон, Жорж Буш нар “Yale”-ийг төгссөн бол АНУ-ын Дээд шүүхийн 19 тэргүүн шүүгч энэ сургуульд бэлтгэгдсэн байдаг. “Yale”-д боловсрол эзэмшсэн алдартнуудын нэрсийн жагсаалт уртаас урт хөврөх боловч түүн дундаас цухас дурдвал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, алдарт “Webster”-ийн толийг зохиосон Ноа Уэбстер, “Peace Corps”-ийг үндэслэгч Саржент Шривер, Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман, “Time” сэтгүүлийг үндэслэгч Хенри Луйс, эдийн засагч Ирвинг Фишер, “Morgan Stanley”-г үндэслэсэн Харольд Стэнли, жүжигчин Мерил Стрип, Пол Ньюман, Жоди Фостерыг нэрлэж болно. Түүнчлэн, Нобелийн 49 шагналтан Йельд сурч, ажиллаж, багшилж байсан нь энэ сургуулийн нэрийн хуудас болдог юм. 



1701 онд Коннектикутын колонид байгуулагдсан Йелийн их сургууль түүх намтраараа бол АНУ-даа гуравт орох эртний сургууль юм. Анх “Collegiate School” нэртэй байсан тус сургуулийг Коннектикутын колонийн улс төрийн удирдагч, лам хуврагуудыг бэлтгэх зорилгоор байгуулсан гэдэг. Харин “Yale” гэдэг өдгөөгийн олонд алдаршсан нэрээ 1718 онд авсан бөгөөд Британийн “East India” компанийн эзэн Элаиху Йел тус сургуульд томоохон хандив тусламж үзүүлсний дараа түүнийг өргөмжлөн сургуулиа ийн нэрлэжээ.  

Йелийн их сургууль олон зүйлээр АНУ-д түүхэнд бичигдсэнээс 1861 онд  улсдаа анх удаа докторын зэрэг олгодог болсон нь одоо ч тус сургуулийн нэр хүндийг өргөдөг юм. Мөн тус сургууль 1900 онд АНУ-ын Их сургуулиудын холбоог байгуулж, салбартаа тэргүүлэгч нь болжээ.

Оюутнууддаа өндөр босго тогтоодог, шалгуур өндөртэй тус сургууль одоо харьяандаа 12 коллежтой бөгөөд нэмж хоёр коллежтой болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Эдгээр сургууль нь нийтдээ 1100 факультет,  3000 гаруй багш, 11598 оюутантай. Йелийн их сургуульд ихэвчлэн америкчууд өөрсдөө суралцдаг бөгөөд нийт оюутны найман хувь нь гадаадынх байдаг аж.

Хамгийн сүүлд 2015 оны хичээлийн жилийн элсэлтээр тус сургуульд 27283 хүн элсэхээр өргөдлөө илгээснээс 2006 нь л тэнцсэн гэдэг хариу авчээ. Энэ нь, тус сургуульд элсэхээр бүртгүүлсэн хүмүүсийн ердөө 7.35 хувь нь л хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Энэ бол Йель ямар хатуу шалгууртай болохыг харуулсан нэг жишээ юм. 

Йель арвин баялаг номын сангаараа дэлхийд алдартай. Нийтдээ 12.5 сая номтой тус сургууль академик номын сангийн төрлөөр дэлхийд хоёрт орох баялаг фондтой. Энэ олон сая номыг 20 гаруй номын сангаар дамжуулан оюутнуудад түгээдгээс хамгийн алдартай нь Стерлингийн төв номын сан юм. Энэ номын сан дангаараа гэхэд дөрвөн сая номын фондтой. Энд ховор, чухалд тооцогдох олон ном, бүтээл хадгалагдаж байдгаас өдгөө нүдний гэм болсон XVIII зууны үеийн Британийн зохиолчдын ном хүртэл эх хувиараа байдаг.

Йелийн нэрийг гаргадаг өөр нэг зүйл бол их сургуулиуд дундаас хамгийн анх музейтэй болсон нь юм. Йелийн их сургуулийн Арт галлерейд нийтдээ 180 мянга гаруй бүтээл хадгалагдаж байдгаас эртний мастерууд болон орчин үеийн урлагийн гол төлөөлөгчдийн аль алиных нь бий.

Эртний уран тансаг архитектур хийцтэй сургуулийн байр, оюутны хотхоноороо нэртэй Йелийн их сургуулийн нийт үл хөдлөх хөрөнгө 16.7 тэрбум ам.доллараар үнэлэгддэг нь их сургуулиуд дундаа дээгүүрт ордог. Сургалтын төлбөрөөрөө дэлхийн хамгийн үнэтэй сургуулийн нэгд тооцогддогийн хувьд ийм ч байхаас аргагүй юм. Тус сургуулийн төлбөр ирэх хичээлийн жилд 40.500 ам.доллар болж нэмэгдэхийг энэ оны эхээр зарлажээ. Үүн дээр нэмээд оюутны байр, бас бус зардалд 12.200 ам.доллар  оюутны халааснаас гардаг. Хэдийгээр Йель өндөр төлбөртэй ч таван оюутан тутмын гурав нь буюу 50-иас илүү хувь нь тэтгэлгээр суралцдаг юм. Тус сургуулийн тэтгэлэг дунджаар 36000 ам.доллар байдаг бөгөөд үүн дээр нийт оюутандаа цагаар ажиллах боломж олгож, сургуулийн үйл ажиллагаанд оролцуулах замаар 3000 ам.долларын санхүүгийн тусламж үзүүлдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан