Болгарын Пловдив хотноо болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Амарболд ур чадвараа сорихоор болов.
Тэрбээр 2013 оны туялзуур сэлэмний спортын Монгол Улсын өсвөрийн шилдэг тамирчин юм. Тус тэмцээн ирэх сарын 3-12-нд Пловдив хотноо үргэлжилж шилдэг сэлэмчээ тодруулна. Б.Амарболд тус тэмцээний өмнө дэлхийн 50 гаруй орны өсвөрийн сэлэмчид оролцсон хамтарсан бэлтгэл сургуулилтад мягмар гарагаас эхлэн оролцож байгаа юм. Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар уг олон улсын бэлтгэлийг удирдах дөрвөн дасгалжуулагчийн нэгээр сонгогдсон нь Монгол дасгалжуулагч олон улсын хамтарсан бэлтгэл удирдаж байгаа анхны тохиолдол болж байна.
Дашрамд дуулгахад, ирэх бямба, ням гарагт туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт зохион байгуулна.