Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Тбилисийн Гран при-гээс Б.Батгэрэл хүрэл медаль хүртэв

Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээний 66 кг-д хүч сорьсон ОУХМ Б.Батгэрэл хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр эхний тойрогт хийлж, Гүрийн Георги Калданийг ялж, зооны аваргын төлөө ОХУ-ын Камал Хан-Магомедовт ялагдсан. Улмаар дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч Гүрж улсын Тристан Пеикришвилийг, Казахстаны Елдос Жумакановыг тус тус ялж хүрэл медалийн тавцанд гарсан байна.

Тбилиси хотноо зохион байгуулсан жүдо бөхийн Гран при тэмцээнд 24 орны эрэгтэй 116, эмэгтэй 75, нийт 191 тамирчин өрсөлдсөн юм. Манай улс ур чадвар өсч яваа есөн залуу тамирчнаа илгээсэн. Үндсэн шигшээ багийн тамирчид Францын жүдочидтой хамтарсан бэлтгэлд хамрагдан эх орондоо  байгаа юм. Тбилисийн тус тэмцээнд манай залуу тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д А.Батзул тавдугаар байрт, 52 кг-д Ч.Аззаяа долдугаар байрт шалгарсан байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан