Испанийн “Барселона” клубын тамирчин Лионель Месси тус клубтай байгуулсан гэрээгээ сунгах тухай тохиролцож чадахгүй байна. “AS” агентлагийн мэдээлж байгаагаар Месси нь клубын удирдлагаас жилийн 25 сая еврогийн цалин шаардаад байгаа аж. Тэртээ тэргүй өндөр байсан цалингаа нэмүүлэхийг шаардах болсон шалтгаан нь “Барселона”-д шинээр орж ирсэн Бразилийн хөлбөмбөгч Неймар. Түүнд багаас жилдээ 20 сая еврогийн цалин өгөх болсон аж.
Хугацаа нь дуусч байгаа гэрээний дагуу Месси нь “Барселона” багаас жилдээ 16 сая евро авдаг байсан юм.
Мессид өөр клубуудээс ч дутахааргүй их цалин амласан санал ирж байгаа ч тэр өөрөө болон “Барселона” багийн удирдлага цаашид гэрээг сунгах сонирхолтой байгаа тул харилцан тохиролцоонд хүрэхээр хэлэлцээ хийж буй аж.