Америкийн Милуоки мужийн иргэн Крисс Стелц 16 настай байхдаа үзэсгэлэнтэй охидын нэг байлаа. 1999 оны гуравдугаар сард болсон нэгэн үдэшлэгийн үеэр найзууд нь хулгайлсан буугаар тоглож байхыг харсан Крисси “ Наад буугаа хүн алахаасаа өмнө хая л даа” гэж хэлсэн ч найз нь сум байхгүй ээ гэж хариулжээ. Харамсалтай нь түүний улаан нүүр рүү буудахыг Крисси харж амжжээ. Бусгүй хоёр сарын турш эмнэлэгт ухаангүй хэвтсэн байна. Крисси нүд, хамаргүй болоод зогсохгүй гавлын ясны тал хувийг алджээ. Тэр үхээгүйдээ харамсч байлаа. Бүсгүйн амьдрал тэр чигээрээ там болж хувирав. Тархиных нь бусад эрхтэнд шигдсэн жижиг яснуудыг эмч нар бүрэн түүж авч чадаагүйн улмаас хамаг бие нь өвдөж, байнга эм уух хэрэгтэй байсан гэдэг. Хэдэн жилийн дараа өвчин нь аажмаар илааршсан ч хэнд ч нүүрээ үзүүлэхийн аргагүй эрэмдэг болж, насан туршдаа хар маскны ард өөрийгөө нуух хэрэгтэй болсон гэдэг.
Гэвч амьдрах хэрэгтэй гэдэг үгээр л өөрийгөө зоригжуулж байв. Бүсгүй хараагүй хүмүүсийн нэгэн адил уншиж, бичиж сур тэдний сургуульд оров Тэнд суралцаж байхдаа нэгэн залуутай учирч, хуримаа хийн жилийн өмнө хүүтэй болжээ. Гэвч тэрээр олны өмнө гарахаасаа эмээж, өөрийнхөө хүүд царайгаа харуулна гэхээс бүүр ч айж байв. Америкийн эмч нар түүнд туслахаар шийдэж, Орегоны эмч туслах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Тэд гайхалтай протез хийжээ.
Криссигийн хуучны зургийг ашиглан өөрийнх нь хуучин дүр төрхийг санагдуулам протез хийснээ бүсгүйд хэлсэн гэнэ. Шинэ нүүрийг эмнэлгийн силикон ашиглан яг л хүний арьс шиг өнгөтэйгээр хийсэн аж. Мөн түүн дээр бага зэрэг гоо засал хийж болно гэдгийг эмч нар баталж байгаа юм. Протез Криссигийг яг л хуучны дүр төрхийг санагдуулам болсон учраас ээж нь хүртэл түүнийг хараад уйлсан гэдэг. Протезыг гавлын ясанд суулган өөрийнх нь арьснаас аль болох ялгаруулахгүйн тул хөлний арьснаас нь авч бэхэлжээ. Крисси хүмүүсийн дунд маскгүй гарч чадах болсондоо үнэхээр баяртай байгаа гэнэ. Гэхдээ түүнд юу юунаас илүү хүү нь түүнийг хэрхэн угтах л чухал байлаа. Хүү нь ээжийнхээ шинэхэн царайг хараад маш их баярлаж инээж угтсан нь Криссигийн амьд яваагийн утгыг бататгаж өгчээ.