Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аделина Сотникова: Бид чинь Оросын уран гулгагч шүү дээ

Аделина Сотникова 2009 онд улсынхаа Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа олимпын аварга болно хэмээн амлаж байсан гэдэг. Тэр үед ердөө 12-хон настай байсан Аделинаг саяхныг хүртэл олимпын аварга болно хэмээн найдах хүн тун ховор байлаа. Гэвч тэрээр Ерөнхийлөгчид өгсөн амлалтдаа хүрч, олимпын алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Сочигийн тэн­гэрт гэнэтхэн л гялал­заад гараад ирсэн Аделина Сотникова 18 насандаа олимпын авар­га болсноор өөрийнхөө, дас­­гал­жуу­­лаг­чийн­хаа, гэр бү­лийн­­хээ, мөн Орос ор­ны мө­рөөд­лийг биелүүлсэн. Сочигийн олимпын сүүлийн өдрүүдэд болсон эмэгтэй уран гулгагчдын богино болон чөлөөт үзүүлбэрийн төрөлд өмнөх олимпын аварга, мөсний хатан хаан гэгддэг Ким Юнагаас ч давуу үзүүлбэр үзүүлж, дуулиантай ялалт байгуулсан А.Сотникова дот­роо бол олимпын алтыг мөрөө­дөн бэлтгэл сургуулилтаа хийж байсан ч олон нийт түүнийг хараахан олж хараагүй байсан юм. Долоон настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн Аделина маш хичээл зүтгэлтэй, баг­шийн үгнээс хэзээ ч зөр­дөггүй, өглөө найман цагаас бэлтгэлтэй гэсэн бол 7:45 гэхэд яг ирчихсэн хүлээж байдаг, үнэхээр хөдөлмөрч хүүхэд хэмээн багш дасгал­жуулагч нь түүнийг магтдаг. Түүний байгалиас заяасан авьяасаас гадна хөдөлмөрч чанар нь өнөөдрийн амжил­тад хөтөллөө гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Өмнөд Солонгост болох дараагийн олимпоос ч дахин медаль авч, Сочигийн амжилтаа бататгана хэмээн оросуудын итгэж найдаж буй Аделина Сотниковатай Оросын хэвлэлийн хийсэн ярилцлагыг хүргэе.

-Аделина, хэрэв та багийн төрөлд оролцсон бол олимпын хоёр алтан медальтай болох байсан гэж одоо харамсч байна уу?
-Багийн төрөлд оролцож чадаагүйд миний уур үнэхээр хүрсэн. Гунигласан биш шүү. Уурласан. Би уг нь багийн төрөлд оролцохыг хүсч байсан. Энэ нь медаль авах боломж  гэж бодож байлаа.  Гэтэл намайг багийн гадна үлдээснийг олж мэдээд үнэхээр дургүй хүрсэн. Тийм ч учраас би өөрийгөө тэдэнд харуулахын тулд хичээсэн.

-Тэр шийдвэр танд их нөлөөлж дээ, тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ эцэст нь бүх зүйл сайнаар эргэлээ. Би медаль авлаа. Зүгээр ч нэг медаль биш, бүр алт шүү.

-Алтан медаль авсандаа одоо хэр нь итгэхгүй байгаа хэрэг үү?
-Олимпын аварга болсон гэдэгтээ тийм ч амар итгэмгүй байсан. Учир нь, өнгөрсөн улирал маш хүнд байлаа. Юунд ч хүрч чадахгүй нь гэж бодсон үе хүртэл байсан. Яг л Казаний наадам шиг. 2008 онд би 12 настай байхдаа энэ тэмцээнд их айдастай оролцоод түрүүлж байсан юм.

-Тэмцээний эхний өдөр буюу богино үзүүлбэрийн дүнгээр хоёрт бичигдээд байхдаа алт авна гэж төсөөлж байв уу?
-Онолын хувьд надад түрүү­­лэх бүхий л боломж бай­на гэж мэдэж байсан. Учир нь, онооны зөрүү маш бага байсан шүү дээ. Хамгийн гол нь, маш цэвэрхэн гулгаж, бүх элементээ чадлынхаа хэрээр гүйцэтгэх ёстой гэж бодож байсан.

-Ким Юнагийн оноог зарламагц, та түрүүлсэн нь тодорхой болсон шүү дээ. Яг тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Би хаашаа ч юм гүйгээд  байс­наа л санаж байна. Замдаа таарсан хүн бүртэй тэврэлдээд л. Үнэнийг хэлэхэд түрүүлсэн гэдэгтээ итгэхгүй байсан. Эхний хэдэн минут яг л солиотой юм шиг өнгөрсөн.

-Одоо та 2010 оны Ван­куверын олимпод оролц­­сон ч болоосой гэж бо­­­­­­­­­­­­­­­дож бай­на уу. Магадгүй хоёр ч ме­даль­тай байх байсан юм билүү?
-Насны хязгаараас болоод оролцож чадаагүйдээ харамсч байсан. Гэхдээ энэ хугацаанд би өсч хөгжсөн. 14 настайдаа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцоно гэдэг амар байдаггүй. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэр­хэн өөрчлөгдөж, өсч дэвж­сэнээ харуулахыг хүсч байлаа. Би одоо хүүхэд биш. Сүү­лийн хоёр жилийн дотор би техникийн хувьд үнэхээр хөг­жиж байгаагаа мэдэрч байна.

-Аделина өрсөлдөгч­дийн­хөө ур чадвараас юуг нь онцлон хардаг вэ?
-Тэмцээний үеэр өрсөл­дөгч­­дийн­хөө үзүүлбэрийг ба­раг хардаггүй. Хэрэв өөрөө хам­гийн эхэнд гарсан бол үлд­сэн үзүүлбэрээ хааяа нэг үздэг. 

-Энэ удаагийн олимпоос Оро­сын уран гулгагчдын баг гурван алтан медаль хүртлээ. Үүнд ямар нэг нууц байна уу?
-Бид чинь Оросын уран гулгагчид шүү дээ. Хэрвээ ямар нэг зүйлд үнэхээр хүсч, зо­рих юм бол хүрэх зам заавал олдоно.

-Олимпын аваргын хувьд амжилтад хүрэх нууц юу вэ гэдгийг тодор­хойлооч?
-Маш энгийн. Дуртай зүйлээ хийж байгаа хүн амжилтад заавал хүрнэ. Спорт бол миний амьдрал, эрүүл мэнд, гоо сайхан, өдөр тутмын дасгал гээд бүх зүйл. Миний гол дүрэм бол залхууралгүй, зорилгодоо ямар ч үнээр хамаагүй хүрэх.  Тийм ч учраас өнгөрсөн дөрвөн жил зөвхөн гулгасан. Өөр нэг ч зүйлд анхаарлаа сарниулаагүй. 

-Таныг олимпын алтан медалийг дагалдаж ирсэн бүхий л шагналын мөнгөө дүү­­гийнхээ эмчилгээний төл­­бөрт зориулсан гэж сонссон?
-Миний аж амьдралыг та нарын ихэнх нь мэднэ дээ. Маша дүү маань их удаан өвдөж байгаа. Миний ялалт бол түүний ялалт л гэсэн үг. Дүү маань сэтгэлийн их тэнхээтэй. Түүнийхээ урмыг хугалж болохгүй.

-Та энэ спорттой яаж хол­богдсон бэ. Мөсөн тал­байд өөрийн хүсэл сонирхлоор орж ирсэн үү, эсвэл зүгээр л санамсаргүй хөл тавьчихсан уу?
-Үнэнийг хэлэхэд, санамсаргүй шахам болчихсон явдал. Эцэг эх маань тэшүүрээр гулгахыг зааж өгсөн нь надад их таалагдсан. Гэхдээ надад уран гулгалт, уран сайхны гимнастикаар хичээллэх гэсэн хоёр сонголт байсан. Хүүхэд байсан болохоор нэг их ойлгож ухаарсан зүйлгүй уран гулгалтыг сонгосон.

-Уран гулгалтын юу нь хамгийн хэцүү вэ?
-Миний хувьд хэцүү зүйл байхгүй ээ. Элемент, техник, бэлтгэл гээд бүх зүйлд аль хэдийнэ дасаж дадсан. Харин бүхий л  тамирчдын хувьд тэмцээний бэлтгэл хамгаас хүнд байдаг биз ээ. Заримдаа бэлтгэл дээр сайхан болж байсан зүйл тэмцээний үеэр нэг л болж өгдөггүй. Яагаад гэдгийг нь өөрөө ч хааяа ойлгодоггүй юм.

-Оросын телевизүүдээр сүү­лийн үед уран гулгагч­дын оролцсон шоу нэвтрүү­лэг их гарах болсон. Тийм шоунд оролцох бодол бий юу?
-Хааяа үзэхэд хөгжилтэй л байдаг. Ирээдүйд оролцож магадгүй л юм. Гэхдээ одоохондоо тийм бодол алга.

0 Сэтгэгдэл
солонгос өөрсдөө хулхидаж сураагүй юм шиг 2002 хөлбөмбөг дээр яалаа бүр хитлерийн үр сад зайл баллакын зургийг жаазтай зурганд хийгээд 2 талд нь хар тууз буюу үхчихсэн мэтээр хөлбөмбөгийн талбай дээр авчирсан байсан шд тэр шүтээд байгаа солонгос руугаа зайлаач энд өмөөрөөд байгаа ганц нүдтүүд
buh orosuudiig ***** ideesei
yag l oros bn da ichehgui luivaraar alt avchaad buhnig hucheer luivaraar shiddeg ene orosud delhigees zailaasai
bitgii ***** muu guulin *****
KIM YU NA -G GUITSEHGUI BJ ALTAN MEDELI AVSAN,,,
bitgii ***** muu guulin *****
Хамгийн их уншсан