Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тэмцээн өндөрлөж хоёрдугаар шатны буюу шилдгүүдийг тодруулах тэмцээн энэ сарын 22-нд Монгол-Японы төвийн байранд болно.
Монголын оюун ухааны академиас зохион байгуулж байгаа Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит ой тогтоолтын өсвөр болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат гуравдугаар сарын 1-нд “Этүгэн” дээд сургуулийн байранд болов. Дөрөв дэх удаагийн Монгол Улсын аваргын эхний шатанд нийт 120 тамирчин өрсөлдсөнөөс эцсийн шатанд бага, дунд насны ангилалд 37, насанд хүрэгчдийн ангилалд 15 тамирчин шалгарсан байна. Монгол Улсын 2014 оны аварга шалгаруулах эцсийн шатны тэмцээн 10 төрлөөр аваргуудаа тодруулна.
Дашрамд сонирхуулахад, Монголын оюун ухааны академийн тамирчин, 15 настай их мастер Ц.Бат-Эрдэнэ Extreme memory tournament тэмцээнд оролцохоор болжээ. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард АНУ-д болох ой тогтоолтын дэлхийн шилдэг 16 тамирчны дунд явуулах Extreme memory tournament тэмцээнд өрсөлдөнө.