Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Библи судар сумнаас амийг нь аварчээ


Америкийн Дейтон хотын автобусны жолооч Рики Ваггонерхөдөлгүүр нь жаахан доголдоод байхаар орой машинаа тавиад гарах гэж  байтал 15-18 насны хэсэг залуу машинд нь дайран орж ирээд нэг нь жолоочийн шууд цээжин тус газар нь бууджээ. Дахид нэг удаа буудахдаа гуянд нь оносон байна.

Харин жолоочийн байнга авч явдаг “Шинэ гэрээ” судар халаасанд нь байх таарч эхний сум түүнд шигдэн амийг нь аварчээ. “Буу тасхийгээд л  цээжин тус газар хүчтэй цохиод авах шиг л болсон. Би ч сум орчихлоо доо гэж бодсон чинь азаар Библи судрыг минь оноод цааш нэвтрээгүй байсан” гэж 49 настай америк эр ярьсан байна.  
Жолооч шалан дээр унасан ч эсэргүүцсээр дээрэмчний гар дахь бууг булааж авч чадсан байна. Жолоочийн гарт буу байгааг харсан залуучууд санд мэнд зугтаажээ.

0 Сэтгэгдэл
Hiriist iim aguu burhan
жижиг тэмдэглэлийн дэвтэр ч юм уу эсвэл жорлонгийн цаас ч сум нэвтрүүлэхгүй шүү дээ. ха хи ха хи
Хамгийн их уншсан