Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шакира хүүгээ Колумбийн иргэн болголоо

Дуучин Шакира нэг настай Милан хүүдээ өөрийнхөө эх орон Колумбын паспорт авч өгчээ. Үүгээр түүний хүү хоёр иргэншилтэй болж байгаа юм. Хүүгийн эцэг хөлбөмбөгч Жерар Пике Испани гаралтай, тус улсын хөлбөмбөгийн Барселона багт тоглодог учраас түүнийг дагаад дуучин бүсгүй Испанид байнга амьдрах шаардлагатай боловч Колумбын иргэншлээ хэзээ ч солиогүй юм. Өнгөрсөн жил тэд хүүдээ аавынх нь эх орон Испанийн паспортыг авч өгсөн бол одоо Колумб ч бас Миланы хоёр дахь эх орон боллоо.
Шакира ажил хэргийн шаардлагаар Колумбдаа амьдардаггүй боловч эх орондоо тустай олон үйл хэрэг бүтээсэн юм. Тэрээр энэ удаа ч бас нутаг нэгтнүүддээ туслахаар ирсэн бөгөөд өөрийнхөө "Нүцгэн хөл" хэмээх сангийн дэмжлэгээр бүтээн босгосон сургуулийн нээлтэд оролцжээ. Энэ бол дуучин Шакирагийн хандив тусламжаар бий болгосон найм дахь сургууль ажээ. 


0 Сэтгэгдэл
Манай тэрбумтанууд энэ дуучин бүсгүйгээс үлгэр аваасай.Зөвхөн өөртөө,минийх, надад,биднийх гээд байхаар. Олзыг олуулаа буюу олуулаа идсэн оготно турж үхдэггүй ээ гэдэг үнэн үгийг байнга санаж явууштай юм шүү.Шакира ч мундаг юмаа. Үйлс нь ч үргэлж бүтэж байдаг байх даа.
Хамгийн их уншсан