Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аваргын төлөө “Хүлэгүүд”

Супер лигийн плей-оффын тоглолтууд “SBL Хасын Хүлэг”-үүд болон “Баянгол Гурван Тамир”  багийн тоглолтоор үргэлжиллээ. Энэ тоглолт өмнөх гурван тоглолтоос илүү өрсөлдөөнтэй, эн тэнцүүхэн өрнөсөн юм. Тоглолтын эхний хагаст 45:43 харьцаатай “Гурван Тамир” багийн гурван онооны илүүгээр өндөрлөсөн. Тэд санаачилгыг гартаа авч онооны зөрүүг гуравдугаар үед 71:63 болгосон байлаа. Гэсэн ч “Хүлэгүүд” энэ тоглолтод хожиж, цувралыг дуусгах хүсэлтэй байсан нь шийдвэрлэх үед илт болсон. Багийн шилдэг тоглогч Т.Санчирын довтолгоо, шидэлтүүд сайн байснаар тун богино хугацаанд оноогоор илүү гарч чадсан юм. Улмаар “Хасын Хүлэг”-үүд 109:92 харьцаатай ялалт байгуулж, супер лигийн финалд хоёр дахь удаагаа шалгарлаа. Харин анх удаагаа плей-оффт шалгарсан “Гурван Тамир” туршлага дутуу байснаар улирлыг дуусгалаа.
Нягт хамгаалалт дор явж буй “Танан Гарьд”, “Харцага” багуудын дөрөв дэх тоглолтод “Харцагууд”-ын холын зайн шидэлтүүд оновчтой болсноор нэгдүгээр үеийг 36:26 харьцаатай тэргүүлсэн. Тэдний тэргүүлэл хоёрдугаар үед 27 онооны зөрүүтэй болж холдсон юм. Гэхдээ “Гарьдууд” бууж өгөлгүй онооны зөрүүг барьж эхний хагаст өндөрлөхөд 60:54 харьцаатай болгосон. Гуравдугаар үеэс эхлэн багууд дахин нягт хамгаалж эхэлсэн юм. Тиймээс ч багууд алдаа гаргах нь их байлаа. Улмаар “Харцагууд”-ын багийн ахлагч Б.Одбаяр болон Б.Нэмэхбаяр нар зургаан алдаа гаргаснаар тоглолтыг орхисон юм. Ширүүн өрсөлдөөнтэй цуврал тоглолт сүүлийн нэг минутад 87:87 харьцаатай байхад “Харцага” багийн Маркус Хэммондс довтолгоогоо амжилттай гүйцэтгэснээр багтаа ялалт авчирсан юм. Ийнхүү тоглолтын тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. Өнөөдөр тэдний тав дахь тоглолт болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан