Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оросуудыг шилдэг болоход Канад хүн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн

Сочигийн Олимпын тоглолтын дүнгээр Оросын шигшээ өмнө нь гарч байгаагүй дээд амжилт үзүүлж, хамгийн шилдэг багаар тодорсон. Гэтэл орос тамирчид сайндаа бус харин өрнөдийн зөвлөхүүдийн ачаар ийм амжилтад хүрсэн тухай “РБК” сайт мэдээлж байна. Энэ сайтын мэдээлж байгаагаар оросуудыг шилдэг болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүн нь Канадын Кэти Пристнер-Эллингер гэдэг зөвлөх аж. Тэрээр 1976 оны Олимпоос тэшүүрээр мөнгөн медаль авсан туршлагатай нэгэн. 2010 оны Ванкуверийн Олимпын тоглолтын өмнө Кэти Канадын нийт шигшээ багийг хэрхэн дасгалжуулах тухай ерөнхий зөвлөгөө өгснөөр канадчууд түүхэндээ дээд амжилт тогтоон 14 алтан медаль авч байжээ. Энэ удаад тэрээр Оросын нийт шигшээд зөвлөгөө өгч зөвхөн орос мэргэжилтэн гэлгүйгээр дэлхийн хэмжээнд хамгийн шилдгүүдийг хөлслөн авахыг зөвлөсөн юм байх. Түүний зөвлөгөөг Оросын шигшээ ерөнхийдөө дагаж дээд амжилт үзүүлсэн бол дагахаас эсэргүүцсэн хоккейн баг нь ямар ч амжилтгүй хоцорсон гэж Кэти мэдэгджээ.
Оросуудыг өвлийн Олимпоор хамгийн шилдэг болсон сургаар өрнөдийн мэдээллийн агентлагууд өвөрмөц рейтинг гаргаж ирсэн байна. Энэ рейтинг нь ДНБ ба медалийн харьцааг харуулна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий хэмжээ ба медалийн тоо ба чанарыг тооцсон байна. Ингэтэл Сочигийн өвлийн Олимпын шилдэг баг нь ОХУ бус харин Словенийн баг болжээ. Словени 13,98 медалийн эзэн болж нэгдүгээрт, Латви 10,85 медаль авч хоёрдугаарт, гуравдугаарт нь Норвеги болсон байна. Тухайн улсын ДНБ-ий хэмжээ ба авсан медаль хоёрыг харьцуулан гаргасан үзүүлэлт л дээ. Энэ шалгуураар Олимпын шилдэг болсон ОХУ хаа байсан арванхоёрдугаар байранд орсон байна. Манай урд хөрш бол бүр хамгийн сүүлд. Олимпын тэмцээнд оролцсон бүх улсын хамгийн сүүлд орж. Уг нь, гурван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл авсан улс шүү дээ.

0 Сэтгэгдэл
ДНБ гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн юмуу хахаха задлаад биччихгүй залхуурч байгаа нь энэ үү мэдлэгээрээ онгирч байгаа нь энэ үү
Zaa myanga sn dasgaljuulagch zaavarlagch bgaad Japan yasan Korea yasan Australia, Italy bugd haachaav. Teneg yum bichihee boli tamirchid ch bas sn bsan
tenetgtehee bolij uz
Хамгийн их уншсан