Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо U13 болон U15 насны УАШТ-ийг хоёрдугаар сарын 24-28-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна. Тэмцээн Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн нийт 80 гаруй баг, 1200 гаруй тамирчныг хамарсан өргөн хүрээтэй болно. U15 насны ангилалд оролцож буй эрэгтэй багууд найман хэсэгт, эмэгтэй багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бол U13 насны бяцхан сагсан бөмбөгчид эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван хэсэгт хуваагджээ. Тэмцээнээс U13 болон U15 насны шигшээ багийг байгуулж, долдугаар сард АНУ-ын Клевеланд хотноо болох Континентал Кап-д оролцуулах юм байна.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн хойч ирээдүй болсон шилдэг сагсан бөмбөгчдийг бэлтгэхийн тулд өнгөрөгч нэгдүгээр сараас U18 насны УАШТ зохион байгуулж, тэмцээнээс шигшээ багийг бүрэлдүүлэн Спрайт супер лигт оролцуулж эхэлсэн юм.