Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Казанид “ Бяцхан Липницкая” өсч байна


Оросын хамгийн бяцхан уран гулгагч гэдэг нэр хэдийнэ аваад байгаа Риана Кадырова ердөө гуравхан настай. Гэхдээ тэр тэшүүрэн дээр бүжиглээд зогсохгүй хүнд элемэнтүүд болох “тулуп буюу эргэлт”, хараацай буюу нэг хөл дээрээ гулгах”, “тэнцвэртэй алхалт” зэргийг хийж чаддаг. Риана өөрийгөө тамирчин гэж хэлүүлэх дуртай төдийгүй олимпын медалийг мөрөөдөж байгаа.

Сочигийн олимпын мөсөн талбайд дуулиан тарьж чадсан 15 настай бяцхан Липницкаяагийн үзүүлбэрийн дараа интернэтээр дуулиан тарьсан нэгэн бол мөсөн дээр гулгаж байгаа Казанийн 2,5 настай бяцхан уран гулгагчийн үзүүлбэр байлаа.

Төрсөн цагаасаа мөсөн дээр

Ертөнцийн өнцөг булан бүрт танил болж интернэт хэрэглэгчдийн хайрыг татсан энэ тамирчинг Риана гэдэг. Тэр их спортод “ хөл тавиад” удаагүй ч анхны медалиа энгэртээ зүүгээд амжсан догь нөхөр.  Зөвхөн Оросын гэлтгүй Итали Эстонийн мөсөн гулгалтын талбайд үзүүлбэрээ үзүүлсэн.

Бяцхан Рианагийн энэ их эрч хүч нь одоо хүртэл хөхөө хөхөж буйтай нь холбоотой гэж эцэг эх нь хэлэх нь бий. Рианагийн ээж Резеда Кадыровыг охиныг хэдхэн сартай байхад Татарстаны биеийн тамирын дээд сургуулийн уран гулгалтын багшаар ажиллуулж эхэлсэн үеэс л охин мөсөн талбайтай холбогджээ. Ердөө хоёрхон настай байхдаа тэрээр тэшүүр өмсөөд талбайд гарсан байдаг. Үнэндээ хоёр хөл дээрээ бараг л бүрэн тэнцвэрээ олж чадаагүй байж мөсөн дээр дэнчигнээд л гулгаж эхэлсэн гэдэг. Харин хагас жилийн дараа бяцхан охин эхлэн суралцагчидтай хамт бэлтгэл хийж эхэлсэн байна.  Одоо охин 3,5 настай.  Зоригтой, хайр татам хөгжилтэй инээсэглэл, гал шиг цогих нүдтэй бяцхан гүнж маань одоо уран гулгалтын 10 элементийг хийж сурсан аж.

Резеда Кадырова түүний амьдрал, гэр бүл нь энэ спорттой ингэж нягт холбоотой болно чинээ санаагүй. Учир нь би чинь менежерээр их сургууль төгссөн хүн. “Миний том охин Ясмин анх уран гулгалтаар хичээллэж эхлээд л намайг өөрийнхөө дасгалжуулагч бол гэж ятгасан. Охин маань хөлд ороогүй байхдаа л уран гулгалтын бичлэг үзээд диван дээр суучихаад л гар хөлөө гозолзуулан бүжгийн элементүүдийг нь дууриаж хийдэг байлаа. Хэлд дөнгөж ороод л сурсан бүжгийн элементүүдээ надад үзүүлээд мөсөн дээр гулгамаар байна гэж гуйх болсон. Би охиныг минь надаас өөр хэн ч дасгалжуулж чадахгүй гэдгийг сайн мэдэж байсан” хэмээн ярьсан юм.

Резеда мэргэжлийн дасгалжуулагч болохын тулд Оросын биеийн тамирын их сургуулийг уран гулгалтын багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн байна. Хэдэн жилийн дараа уран гулгалтын хувийн сургууль нээсэн бөгөөд 2010 онд Казанийн сургуульд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэнэ.

Рианагийн хүүхдүүд

Бяцхан тамирчин бүжгийн хичээлээ давтаж байна. Энд балетын хичээлдээ суугаад мөсөн дээр үзүүлэх шинэ элементээ сурна. Гэртээ охин ээж хоёр байдаг ч мөсөн талбайд багш сурагч. Риана ээжийгээ хатуу бас чанга багш гэж тодорхойлдог.

Цэнхэр эмжээртэй “Орос” гэсэн том бичигтэй биеийн тамирын цамц өмссөн тамирчин маань аксель эргэлт, тулуп эргэлтийг хийж сурч байгаа. Тэр энэ бүхэндээ маш сэтгэл хангалуун байдаг. Чамд яагаад ийм хүнд дасгал хийх таалагддаг юм бэ гэж асуувал тэр “ Би чинь тамирчин шүү дээ” хэмээн ам таглана. Бяцхан тамирчин маань цуцахыг мэдэхгүй. Дасгал сургуулилтын дараа мөсөн талбайгаас явах гэж нус нулимстайгаа холилдох гэж л нэг асуудал бид хоёрт бий дээ хэмээн дасгалжуулагч нь ярьдаг. Уг нь түүний хувьд ням гаригт амрах ёстой. Гэтэл ээжээ мөсөн гулгуур руу явья гэсэн үгтэй л өнждөг хүн хэмээн ээж нь ярив.
Уг нь уран гулгалтаар хичээллэж эхлэх нас 3-3,5. Энэ үед хүүхдүүд дөнгөж тэшүүрэн дээр гулгаж сурдаг. Харин Риана одоо таван настай хүүхдийн хийх элементийг чөлөөтэй хийж чадна. Одоо тэрээр 9-11 настай тамирчидтай дасгал сургуулилтаа хийдэг. Тэднийгээ хүүхдүүд гэж дуудна аа. Нэг удаа охиноос чи яагаад цэцэрлэгт явдаггүй юм бэ хэмээн асуутал “ юу би чинь мөсөн дээр ажилладаг ш тээ” хэмээн хариулсан байна.

“Түүний дасгал нь  могой, дэнлүү зэрэг энгийн элемент байх ёстой.Гэтэл тэр өөрөөсөө том хүүхдүүдийн хийж байгаа дасгалыг дууриаж хийх гэж хичээж унаж ойчих нь элбэг. Гэсэн ч бууж өгдөггүй хүн дээ” хэмээн дасгалжуулагч нь ярьжээ.
Ээж нь бусад хүүхдүүд дасгал зааж байх хойгуур охин анхааралтай сонсоно. Тэгээд л тэрхүү дасгалыг хэд дахин давтана. Унана, босно, унана, босно...

“ Тэмцээн гэдэг бусадтай өрсөлдөхийн нэр биш. Хамгийн түрүүнд өөртэйгөө өрсөлдөнө гэсэн үг. Тиймээс  чи юунд хүрэхийг хүсч тэмүүлж байгаа билээ тэрийгээ л хий гэж би хэлдэг.  Би хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байгаа сэтгэл зүйн байдлаа аль болох ил гаргахгүй байхыг хичээдэг. Тэд надаас айдас мэдрэхгүй бол өөрсдөө ч зоригтой мөсөн дээр гардаг” хэмээн Резеда дасгалжуулагч ярив.

Кадыровагийн уран гулгагчид маш нарийн дэглэмтэй хичээллэдэг. 9 настай Ясмин өдөрт хоёр удаа, долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Тиймээс өөрийн үеийнхнээс хамаагүй өндөр үзүүлэлт үзүүлж чаддаг. Харин 3 настай Рианагийн хувьд өдөр бүр хагас цаг мөсөн дээр дасгал хийдэг.
 
Липницкаяагийн ирээдүй

2013 онд 2,5 настай Риана “Хатан” үзүүлбэрээрээ өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний таваас доошхи насны ангиллын тэмцээнийг нээсэн.

Ясмины хувьд Москвад тэмцээнд оролцох гол зорилго байсан учраас өнгөрсөн жил бид өсвөрийн аваргад оролцохоор Москва явах шаардлагатай болсон. Уг нь нэг жил өнжүүлье гэж бодож байсан боловч охины маань зориг мохчих юм шиг санагдсан учраас Москва руу тэмцээнд явахаар болсон юм. Тэгэхэд Риана хамт явсан учраас бас л мөсөн дээр гарсан гэж ээж нь ярьжээ.

Риана 19 размерийн тэшүүр өмсөх ёстой ч хүүхдийн хамгийн жижигхэн нь 24 размер байсан. Үнэндээ эгчийнхээ том тэшүүрийг өмсөөд л мөсөн дээр гарсан хүн. Азаар Москвагаас 19 размерийн тэшүүр олсон.  Ясмины хувьд өмнө нь “хатан” үзүүлбэрийг үзүүлж байсан ч харин одоо дүүдээ өвлүүлжээ.
Охид өнөөдөр ирээдүйд Липницкая шиг мөсөн дээр од болох мөрөөдлөө тээн Сочигийн мөсөн хатан шалгаруулах тэмцээнийг нүд салгалгүй ширтэж суугаа.

0 Сэтгэгдэл
Үнэхээр монголчууд хүүхдээ нялхаас нь бөх барилдуулдаг шиг уран гулгалтын эх орон бол Орос юм. хөөрхөн юм бээ энэ "тамирчин"
Хамгийн их уншсан