Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо /FILA/-ноос чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын чансааг шинэ жингийн ангиллаар гаргахад 63 кг-д “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлжээ.
Монголын таван эмэгтэй тамирчин чансааны эхний аравт багтжээ. Тухайлбал, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа хоёрдугаарт бичигдсэн бол 58 кг-д залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд гуравдугаарт, 60 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Т.Мөнхтуяа хоёрдугаарт, 69 кг-д ДАШТ-ий гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрөвдүгээрт, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа хоёрдугаар байрт бичигдсэн амжилт үзүүлжээ.