Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монголын жүдо бөхийг онцлов

Японы “BS – Japan” телевиз нэгэн сонирхолтой нэвтрүүлэг бэлдэж, олны хүртээл болгожээ. “Сэргэн мандтугай, Японы жүдо” нэвтрүүлэгт улсынхаа нэртэй цуутай бөх судлаач, сэтгүүлч, ахмад тамирчдаа урьж оролцуулан, жүдо бөхийн өнөөгийн байдал, шигшээ багийн амжилт болон цаашдын зорилгын талаар дүгнэн хэлэлцжээ.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 29–ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1–ний өдөр хүртэл Японы Токио хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж, тэмцээний үеэр сэтгүүлчид Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерээс уг бөхийн төрөлд сүүлийн хэдэн жил босоо байгаа улсыг асуутал, Монгол хэмээн төвөггүйхэн хариулжээ. Нэвтрүүлгийн арын албаны ажилчид тэмцээнд хүрэлцэн ирсэн дэлхийн шилдэг тамирчдаас мөн асуухад, шилдгүүд ч ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа нуусангүй. Ингээд нэвтрүүлгийн арын албаныхан  Японы жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын алтан медальт тамирчин Оно Такашийн хамтаар Монголыг зорьж, газар дээрээс нь сурвалжилж, үзэгч олондоо хүргэсэн байна. Ингэхдээ Улаанбаатар дахь Спортын төв ордны жүдо бөхийн бэлтгэлийн заалаар зочилж, бэлтгэл сургуулилттай танилцахын сацуу,  жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжиннямтай ярилцаж, монголчуудын жүдо бөхийн амжилт, ур чадварын нууцын талаар асууж лавлажээ. Дасгалжуулагч тэрбээр амжилтаа үндэсний бөхтэйгөө уялдуулан тайлбарлаж, монголчууд бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэж ирсэн нь жүдо бөхөд амжилт гаргахад нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн онцолжээ.  Мөн Японы тамирчин Оно Такаши нь жүдо бөхийн үндэсний шигшээгийн нэг өглөөний бэлтгэлд оролцож, монгол тамирчдын бэлтгэл түүний сэтгэлийг их хөдөлгөжээ. 


20 хэмийн хүйтэнд эрэгтэй, эмэгтэйгүй уул өөд мацаж, оргилд хүрмэгцээ гар дээр 400 удаа суниаж, эрчүүд нь цээжин биеэ цасаар угааж буй байдал нь Японы тамирчныг гайхашруулсан байна. Нэвтрүүлгийн арын албаныхан монгол тамирчдын хүч чадал, амжилтад нүүдэлчин аж ахуйн нөлөө их байгааг дурдаад, 2008 онд Бээжинд болсон зуны олимпийн наадмын үеэр Найдангийн Түвшинбаяр нь улсынхаа анхны алтан медалийг эх орондоо авчирсан нь тухайн үед 2000 байсан жүдо бөхөөр хичээллэгсдийн тоо өдгөө арав дахин нэмэгдэж, 20000 болж, дотоодын жүдо бөхийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.

http://montsame.gov.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан