Финли Рансон
хэмээх гурван настай энэ хүү чихэрнээс өөр юу ч идэж чаддаггүй, маш ховор төрлийн
харшилтай гэнэ. Түүний бие бүх төрлийн хоол хүнснээс хурц харшилтай, ганцхан
чихэр идэхэд л ямар нэг өвчин зовиур илэрдэггүй байна. Хүү чихэрнээс өөр ямар
нэг хүнс хоолны зүйл идвэл дотуур цус алдах хүртэл харшил үзүүлдэг гэнэ. Түүнд
тохиолдсон энэ өвчнийг эозинофилик энтероколитис гэдэг бөгөөд одоогоор анагаах
ухаан сайтар судлан тогтоогоогүй аж.Тийм ч учраас хүүд 10 удаа мэс засал
хийгээд ч харшлыг нь эмчилж чадахгүй байгаа гэнэ.
Нэгэнт жирийн хүн
шиг хооллох боломжгүй учир хүүгийн биед суулгасан гуурсаар өдөрт зургаан удаа
хэрэгтэй шим тэжээлийг нь өгдөг байна. Финли хүү ийм хүнд өвчтэй ч гэсэн сэтгэл
санаагаар маш өөдрөг, цоглог хүүхэд аж. Тэр байнга л инээж явдаг нь түүнийг
төлөө сэтгэл ихэд зовдог ээж аавыгаа багахан ч гэсэн баясгадаг гэнэ. Тэр ээж
аавтайгаа шарсан тахианы газар, бас пабад орж суух дуртай. Мэдээж, хүү уснаас
өөр юм ууж чадахгүй учраас ээж аавынхаа хооллохыг харангаа өөрийгөө хөгжөөж
суудаг гэнэ.