Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эр хүн болж төрсөн ч эмэгтэй загвар өмсөгч болсон алдартнууд


Транссексуалистууд загварын томоохон сэтгүүлийн нүүр хуудсыг чимдэг, загварын томоохон товчоодын нүүр царай болдог гэдгийг олон хүн мэдэхгүй байж болох. Тэгвэл 100 хувь бүсгүй хүн шиг харагддаг үзэсгэлэнтэй дур булаам загвар өмсөгч нар эр хүн бол хорвоод мэндэлсэн нь цөөнгүй байдаг аж. Ийм загвар өмсөгчдийг танилцуулья.

Андрей Пежич

2009 оны тавдугаар сард болсон Сиднейн загварын долоо хоногийн үеэр анх Андрей Пежич загварын өмсөгчийн хувиар тайзнаа гарчээ. Залуу эр шууд л хүмүүсийн анхаарлын төвд оров. Үзэгчид байтугай зарим загвар зохион бүтээгчид ч ийм үзэсгэлэнтэй бүсгүй чухам яаж, хэрхэн залуу хөвгүүний дүрд хувирав хэмээн тааж ядаж байлаа. Үнэндээ энэ бол бүсгүй хүн биш эр хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүүхэн байсан гэдэг.

Загварын тэргүүлэх сэтгүүлийн нүүр хуудсанд тэрээр эмэгтэй бас эрэгтэй загварын өмсөгчийн алинд хувирч гарч чаддаг. Пежич хэдийгээр хүүхэд байхдаа эмэгтэй хүний хувцас өмсч тоглох дуртай байсан ч өөрийгөө эр хүн гэдгийг мэдэрдэг хэмээн өгүүлдэг. Мөн тэрээр эр хүнийхээ биед сэтгэл хангалуун байдаг учраас хүйсээ солиулах бодолгүй байдаг гэдгээ ч хэлдэг.

“Хэдийгээр би гэдэг хүн эмэгтэй хүн шиг харагдаж байгаа ч үүнтэйгээ тэмцэхийг хүсдэг. Би эр хүн ямар харагдах ёстой хэрхэн биеэ авч явах вэ гэх зэргийг маш их эргэцүүлэн боддог учраас загвар зохион бүтээгчдээс ирсэн олон саналаас татгалздаг” гэжээ.

“Энэ бол хуримын даашинзтай харсан хамгийн сайхан бүсгүй байлаа” хэмээн түүний ээж Ядранка хүүгийнхээ тухай ярьсан байдаг.


Lea .T - транссексуал, Women загварын агентлагийн гол загвар өмсөгч. Өнгөрсөн амьдралд нь түүнийг Леонардо хэмээн нэрлэдэг байжээ. 

Леа Givenchy загварын товчооны нүүр царайгаар тодорч байсан гэнэ.

Хэрвээ түүний амьдрал Леогоос Леа бол хувираагүй бол тэрээр малын эмч болохыг мөрөөддөг байжээ.  


2012 оны гуравдугаар сард тэрээр хүйсээ солиулах хагалгаанд орсон байна.


Claudia Charriez
2006 онд Клаудия “America’s Next Top Model” реалити шоунд оролцож, загварын ертөнцөд хөл тавьсан байна. Мэдээж транссексуал загвар өмсөгч гэдгээ олонд зарласан.

2009 онд “America’s Next Top Transsexual Model” уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

2012 оны арванхоёрдугаар сард Чарриес  өөрийн найз залуу гал сөнөөгч эрийг 2011 онд түүнийг аймшигтай зодсон гэдэг үндэслэлээр шүүхэд өгч дуулиан тарьж байсан.

Шүүх ажиллагааны явцад түүнийг явуулын буюу дагалдагч бүсгүйн үйлчилгээ үзүүлж байсан гэдгийг баталгаажуулжээ.



Isis King
 Америкийн загвар өмсөгч Айсис Кинг “America"s Next Top Model” шоунд оролцсон анхны трансексуал нэгэн байсан аж.

Өнгөрсөн амьдралдаа тэрээр Дэррелл Уоллс нэртэй байсан бөгөөд орон гэргүйчүүдийн халамжийн төвд амьдардаг байжээ. 
Хүйсээ солиулсныхаа дараа тэрээр America’s Next Top Model зориглон оролцсон анхны хүйсээ солиулсан эр болсон төдийгүй American Apparel компанийн загвар өмсөгч болж чадсан аж.


lorencia De La V
 Роберто Карлос Тринидад хэмээх нэртэй эр хүн байсан энэхүү аргентиний загвар өмсөгч маш алдар нэртэй бас бэлжсэн нэгэн гэнэ.

Тэрээр Флоренсия де ла Ви нэтэйгээр олон ангит кинонд тоглож улсдаа төдийгүй дэлхийд алдартай нэгэн болсон байна.

Түүнийг анхны транссексуал жүжигчин гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг.


Sirapassorn Atthaykorn
Тайландын загвар өмсөгч-транссексуал нэгэн ч 2011  онд гоо үзэсгэлэнгийн тэмцээнд оролцон  Miss International Queen титмийн эзэн болж чаджээ.


Үзэгчид төдийгүй шүүгчид ч түүний нарийн бэлхүүс урт хөлөнд ухаан тавихгүй байж чадаагүй гэдэг.



hamila Asanka
 Нарийн бэлхүүс дур булаам хөхтэй Камила Асанкиг эр хүн байсан гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү.

Шри-Ланкийн транссексуал загвар өмсөгч тэрээр  Miss International Queen тэмцээний шилдэг 12-ын нэгээр шалгарсан.




Caroline "Tula" Cossey
Нэгэн цагт  Барри Кеннет Косси нэртэй амьдарч байсан Английн загвар өмсөгчийг алдарт Плейбой сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байснаар нь эрчүүд андахгүй.


Тэрээр Джеймсе Бонде кинонд хүүхэд байхдаа бяцхан дүр бүтээсэн ч өсч томроод Playboy-д загвар өмсөгч байсан. . Өөрийнхөө транссексуал амьдралын талаар I Am A Woman (Би эмэгтэй хүн) номондоо маш тодорхой бичсэн байна..



Roberta Close
Бразилийн алдартай загвар өмсөгч Бразилийн Плейбой сэтгүүлийн нүүр царай.


Түүнийг сэтгүүл дээр гарсны дараа Бразилийн хамгийн гоо бүсгүй хэмээн нэрлэж байсан билээ.



1989 онд тэрээр хүйсээ солиулах мэс засал хийлгэжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан