Жен Селтер бол фитнесээр хичээллэдэг жирийн л нэгэн. 20 настай тэр өөрийнхөө хичээлийн явцад биед нь ямар өөрчлөлт орж байгааг гэрэл зурагт буулган түүнийгээ интернетэд тавьсан нь түүнийг хэдэн зуун мянган шүтэн бишрэгчтэй од болгох нь тэр. Түүний өгзөгний төлөө өнөөдөр интернетийн 1,3 сая уншигч шүтэн бишрэгч нь болоод байна.
1. Өөрийнхөө өгзөг, ер нь биеийнхээ галбираар бахархдаг гэж Жен өөрөө хэлдэг. 167 см өндөртэй тэрээр “Ихэнх зураг минь араасаа гарсан байдаг л даа. Гэхдээ би хүмүүсийг над шиг ийм амжилтад хүрээсэй гэж боддог” гэжээ.
2. Миний зурагнаас санаа аваад хүмүүс эрүүл амьдралын төлөө спортоор хичээллэдэг болоосой. Харин тэр спортын их танхим, олон нийтийн өмнө гарах дургүй ердөө л “Би их тайзан дээр гарахгүй, өөрийгөө тэгэж амьд үзмэр болгох хэрэггүй шүү дээ” гэнэ.
3. Жен ердөө л 20 настай. Гэхдээ өөрийнхөө амьдралыг спорт, йогийн дасгалгүйгээр төсөөлдөггүй нэгэн. Женийг ийн алдаршаад уншигч үзэгч нь 300 мянга болоод ирэхэд томоохон компаниудын рекламд тоглох урилга ар араасаа ирсэн байна. Түүнд Nike, New Balance, Lululemon урилгаа ирүүлсэн ч тэр тамирчдад зориулсан цэвэр усны Game Plan Nutrition компанийн рашаан усыг сурталчлах болжээ
4. Одоо Жен фитнес компанид ажилласаар спортын хувцасны анхны шугам гаргахад бэлдэж байна. Цаашдаа тэрээр өөрийн гэсэн фитнес клуб, спортын дасгалжуулах шугамтай болохыг мөрөөддөг.
5. Харин тэр “надад мөнгө чухал биш, хамгийн гол нь спорт л миний таашаал” гэдэг хүн
6. Жен АНУ-ын Лонг-Айлендын иргэн.
7. Тэр сургууль төгсөөд л дасгал сургуулилтын танхимд орж ирснэээр өгзөг нь томорч эхэлсэн гэж дурсч байна.
8. Өөрийг нь ингэж сонирхооод л байгааг Жен эхлээд гайхсан гэдэг
9. Тэр мэдээж спортын зэрэгцээгээр найзуудтайгаа үдэшлэг зохиож хөгжилдөн, дэлгүүрээр явах дуртай
10. Интернетийн зарим сэтгэгдэл түүнд таалагдахгүй байх нь бий л дээ
11. Тэр бас хэний өгзөг хавтгай дугуй байна тэр нэг л биш байгаа нь тэр гэж хэлэх дуртай.
12. Эцэг эх нь эхлээд янз бүрийн зураг, сэтгэгдэлд таагүй ханддаг байснаа одоо харин охиноороо бахархаг болсон гэнэ.