Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
ДИПЛОМЫН ДАЛД БИЗНЕСИЙГ ИЛ БОЛГОЁ

Эрт урьдын цагт диплом гэдэг айхтар зүйлийг хүссэн нэгэн нь ар өврийн хаалга хэрэглээд ч авч чаддаггүй байлаа гэдэг нь үлгэр болж үлдэх нь, хөөрхий. Учир нь, өнөөдөр хэн дуртай нь дөрвөн жил дуртай, дургүй сурсан болоод л өвөртлөөд гарчихаж байна. Зарим нь дөрвөн жил өөрийгөө  зовоолгүй, урагшаа хойшоо наймаанд явж хэдэн цаастай болонгуутаа л худалдаад авчихаж байгаа юм. Ингэхэд диплом юунд хэрэгтэй юм бол. Үүнд хамтдаа гаргалгаа хийх гээд үзье.
Ямар нэгэн ажилд орохын тулд хамгийн түрүүнд диплом шаардлагатай болох нь мэдээж. Адаглаад нэг байгууллагад хамгаалагч, үйлчлэгч, худалдагчаар ажилд орохыг хүсэхэд л бакалавраар төгссөн байх хэрэгтэй болж буй юм. Бас болоогүй, нас хүйс, царай зүс хүртэл заана гээч. За тэгээд гайгүйхэн шиг компанид ажилд оръё гэвэл магистр, нэг хэлтсийнх нь дарга юм уу эмч, багшаар ажиллахын тулд доктор болсон байх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр ямар нэгэн аргаар диплом  авахаас өөр арга алга. Тиймээс сургуулиасаа завсардсан, төгсч чадаагүй хүүхэд залуус хичээл ном дуусч байгаатай холбогдуулан яаж нэг диплом, гэрчилгээтэй болох вэ гээд бодолд автаж суугаа нь ч аргагүй юм уу даа. Гэхдээ тэдний хувьд диплом нь хуурамч уу, жинхэнэ үү гэдэг нь падгүй. Үзүүлэх л юмтай байвал боллоо. Үүнийг нь далимдуулаад энэ төрлийн бизнес эрхлэгчид халаасаа зузаатгахаар аль хэдийнэ ажилдаа гарсан байна. Зарим нь хуурамчаар, дуурайлгаад хийж өгөхийг санал болгож байгаа бол үлдсэн нь баталгаатай, найдвартай хэмээн амандаа орсон тоогоо хэлж байна. Хуурамч нь 300-500 мянган төгрөгийн ханштай байгаа бол жинхэнэ нь гурван сая төгрөгийн үнэтэй байна билээ. Угтаа Монгол Улсын боловсролын тухай хуулийн есдүгээр зүйлийн нэгд “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын төвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”. Хоёрт “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, димлом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байдаг аж. Ингээд хуурамч бичиг баримтын талаар МХЕГ-ын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Батбаяраас тодруулахад, “Наадах чинь бидний ярьдаг гол асуудлын нэг. Боловсролын бүх бичиг баримт манай газрын бүрэн хяналтад байдаг. Тухайн бичиг баримтыг дугаартай нь тулгалт хийх мэдээллийн сан ч бий. Өөрөөр хэлбэл, БСШУЯ-наас гарч байгаа бүх бичиг баримтын бүртгэл байдаг гэсэн үг. Тэгэхээр дор нь шалгаад хуурамч бичиг баримт гэдгийг нь нотлоод өгнө. Иймд ард иргэд ухамсартай хандаж аль болох хуурамч бичиг, баримтаас зайлсхийх хэрэгтэй” гэв.
Ямартай ч, энэ жилээс эхлээд Ерөнхийлөгчийн зарлигаар бүх шатны сургуулийн диплом, баримт бичгийг уйгаржин монгол бичгээр давхар бичилт хийж байхаар болсон. Сургуулиуд ч эхнээсээ энэ жил төгсөх оюутнуудынхаа тоог гаргаад үнэт цаасны хэвлэх үйлдвэрт захиалгаа өгч хэвлүүлээд байгаа аж. Хэдэн оюутанд диплом олгохоо сургуулийн захирлын тушаалаар шийддэг юм байна. Тэгэхээр 1000 оюутантай сургууль байлаа гэхэд багадаа арван дипломыг багш нар нь замаас нь зувчуулдаг байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ талаар нэгэн жишээ дурдвал, өнгөрсөн жил татан буугдсан “Ховд-Эрдэм” сургуулийн захирал н.Нямлхагвыг хуурамч дипломыг гаргууд сайн хийдэг нэгэн гэдэг. Элсэгчдийн нэрсийн жагсаалтад нь олон оюутны нэр байдаг хэдий ч хэрэг дээрээ маш цөөн оюутан сурдаг байсан гэх хүн олон. Түүний ийнхүү оюутныхаа тоог нэмж хэлдэг байсан үйлдлийг дипломын наймаатай холбон тайлбарладаг юм билээ. Энэ мэт жижиг, том гэлтгүй сургуулийн захирлууд диплом наймаалцдаг нь нэгэнт ил болсон асуудал. Дарга болж байгаа юм чинь би яагаад болохгүй гэсэн хандлагатай багш нар ч олширсон. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л танил хүүхний маань эгч “Би сургуулийнхаа диплом бичилтийн комисст багтсан. Нэг диплом цааш нь харуулчихсан гээд бод доо. Хэд хэдэн хүн бас захиалчихсан байгаа. Захиасыг нь биелүүлчихвэл энэ зуны амралтаа гадаадад өнгөрөөнө” гэж ярьж байх юм. Тэгэхээр багш нар ч гэсэн хөөрхөн гэгч нь бизнестэй болсон байгааг харуулж буй юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг чинь л энэ дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан