Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сочигийн олимпын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчийн нэг

Сочигийн олимпын хамгийн сэтгэлийн хөдөлгөм мөчийн нэг нь чөлөөт цанын могул төрлийн шагнал гардуулах ёслол байлаа. Энэ төрөлд алтан медаль хүртсэн Канадын тамирчин Алекс Билодо олимпын хошой аварга болсон баяр хөөрөө хуваалцахаар үзэгчдийн дунд байсан ахыгаа хамгаалалтын хашлага давуулан өргөж гаргаж ирээд тэвэрсэн нь тэнд хуран цугларсан олон болоод телевизээр үзэж суусан олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Цанын чөлөөт үзүүлбэрийн гайхамшгийг дэлхий дахинаа мэдрүүлж буй энэ тамирчны ах Фредерик нугасны мэдээ алдах өвчнөөр хүүхэд цагаасаа хойш шаналж байгаа нэгэн ажээ. Эмнэлгийнхний оношилсноор бол тэр аль 15 жилийн өмнө суумгай болж, явж чадахааргүй болох байж. Гэвч ер бусын хүчээр Фредрик өвчинтэйгөө тэмцсээр, одоо хүртэл алхаж, хөдөлж чадаж байгаа нь дүүдээ асар том үлгэр дуурайл болж, хүн хүсч эрмэлзвэл юунд ч хүрч чадна гэсэн итгэл найдвар төрүүлдэг хэмээн ярьжээ. 

Маш ойр дотно өссөн ахынхаа өмнөөс хоёр дахин хичээж, хоёр дахин өндөр амжилт гаргахыг хүсч явдаг Алекс Билодо одоогоор олимпын хоёр алтан медалийн эзэн болоод байна. “Түүний мөрөөдөл надаар л дамжиж биелэх учраас би чадах бүхнээ хийж байна. Тэр хөл дээрээ босч, нэг алхах гэж хором тутамд тэмцдэг бол би эрүүл саруул, хүссэн үедээ хөдөлж чадаж байгаа нь маш азтай хэрэг юм. Тийм ч учраас миний чадах зүйл гэвэл хамаг чадлаараа хичээх л байна” хэмээн олимпын хошой аварга сэтгүүлчдэд ярьжээ.




Алекс Билодог дэмжихээр найз бүсгүй нь ч иржээ.

0 Сэтгэгдэл
gaihamshigtai
Хамгийн их уншсан