Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, ТВ5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа нар “ Сочи 2014” олимпийн шууд дамжуулалттай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Сочи-2014” өвлийн олимпийг шууд дамжуулах эрхийг манай улсаас ТВ5 телевиз онцгой эрхтэйгээр дангаараа авсан. Үүнээс үүдээд кабелийн сувгуудаар иргэд олимпийг хүлээн авч үзэж чадахгүйд хүрээд байсан билээ. Энэ талаар гомдол мэдээлэл ШӨХТГ-т ирж энэ дагуу хүсэлтийг тус газраас ТВ5 телевизийн удирдалгуудад тавьжээ.
Улмаар талууд зөвшилцөлд хүрч өчигдөрөөс эхлэн кабелийн сувгуудаар ТВ5 телевиз “ Сочи 2014” олимпийг шууд дамжуулж эхэлжээ. Тодруулбал, үзэгч та бүхэн “Юнивишн”-ы 49, “Сансар” кабелийн телевизийн 205 дугаар сувгуудаар олимпийг шууд хүлээн авч үзэх боломжтой болсон байна.