Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Паралимпийн тамирчдыг хувцаслана “Говь” брэнд

Гуравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд өвлийн паралимпийн наадам Сочи хотноо болно. Энэ удаагийн паралимпод Монгол Улсыг төлөөлж пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд өрсөлдөх юм. Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллаж байгаа билээ.

Паралимпийн өвлийн XI наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч “Говь” брэнд ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болсон байна. Хамтрах ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болсон бөгөөд “Говь” компани тамирчдын наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон бусад албаны үйл ажиллагаанд өмсөх хувцсаар ивээн тэтгэх ажээ.
Паралимпийн багийн бүрэлдэхүүнд нийт 10 хүн багтаж байна. Монголын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс 100 хувийн ноолууран цамц, өмд, малгай ороолт, бээлий, хантааз зэргээр хувцаслана. Баг тамирчдад тусгайлан зориулан урлаж буй тус хувцсыг төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулан урлаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан