ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Сочи-2014” олимпын сонирхолтой баримтууд
ОХУ-ын Сочи хотноо өвлийн XXII олимп эхлээд хоёр хонож байна. Манай гаригийн улс орны шилдэг тамирчид өвлийн спортын 15 төрлөөр өрсөлдөж байгаа энэ их наадмын талаарх баримтууд энэ.
1.Олимпын зардал. Сочигийн наадам бол олимпын түүхнээ хамгийн өндөр өртөгтэй олимп. Олимпын нийт зардал 50 тэрбум еврод хүрсэн нь анх төлөвлөснөөсөө 12 тэрбум еврогоор хэтэрчээ. Үүний өмнө Ванкуверт болсон олимп 8 тэрбум ам.долларын өртөгтэй байжээ
2. Өвлийн олимпод нийтдээ 88 орон оролцож байна. Парагвай, Зимбабве улсууд өвлийн олимпод анх удаа оролцож байгаа юм байна. Паралипод 44 орны тамирчин өрсөлдөнө.
3. Энэ олимпод АНУ 230 тамирчнаа оролцуулж байгаа нь хамгийн олон бол удаад нь Орос 225, Канад 220 тамирчин ирүүлжээ. Олимпод нийтдээ 5500 тамирчин оролцох бол паралимпод 1350 тамирчин өрсөлдөнө.
4. Олимпын бэлгэ тэмдэг нь цагаан бамбарууш, туулай, цасны барс.
5. Энэ олимпоор уран гулгалтын багийн тэмцээн, эмэгтэйчүүдийн трамплины харайлт зэрэг 12 тэмцээн шинээр орж байна.
6. Тамирчид хоёрдугаар сарын 15-нд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 15-нд Челябинскт унасан солирын орц бүхий алтан медаль гардуулна.
7. Олимпын медаль тус бүр 10 см диаметртэй 460-531, грамм жинтэй. Нэг медалийг хийхэд 18 цаг зарцуулсан гэнэ. Олимпын тамирчид 98 багц 1300 медаль энгэртээ зүүнэ.
8. Мөнгөөр урлаж алтаар бүрсэн алтан медаль 6000 долларын өртөгтэй. 1912 онд Стокгольмд болсон олимпоор цэвэр алтаар урласан медаль гардуулж байсан.
9. Олимпын бамбар түүхэндээ хамгийн урт 65000 км зам туулж олимп болох хотдоо ирсэн. Бамбар энэ хугацаанд машин, онгоц, галт тэрэг, цаа бугын чарга хөлөглөж, нийтдээ 2900 суурин газраар 14 мянган хүний гар дамжин аялсан байна.
10. Сочи бол өвлийн олимп болж байсан хотуудаас хамгийн дулаахан хот. Энд өнөөдөр ердөө хасах 12 градус л байгаа.
11. Олимпын наадмыг дэлхийн улс орнуудын 12 мянган сурвалжлагч, гэрэл зурагчид сурвалжилж байна.
12. Сочи-2014 наадмын нээлтийн ёслолыг манай гаригийн 3 тэрбум хүн телевизээр шууд үзэцгээсэн байна.

0 Сэтгэгдэл
bi l bna
50 000 000 000 euro shuu dee dollar bish
2014.02.09