Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ОУХМ Г.Болдбаатар ”Их дуулга”-аас алт хүртлээ

Дэлхий нийтийн анхаарал Сочигийн зүг хандаж байгаа энэ үед жүдо бөхийн чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээн Францын нийслэл Парис хотноо болж байгаа билээ. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 75 орны 472 тамирчин уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж буй юм.

Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 12 жүдоч Парисын татамид зодоглосноос эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар аваргын алтан медаль хүртэж, Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилтаараа Монголын жүдочид маань багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан