Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг олимп болж байгаатай зэрэгцэн Иран улсын нийслэл Тегеран хотноо Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн болж байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн ангилалуудын барилдаан болж, 57 кг-ын жинд барилдсан Монголын үндэсний шигшээ баг, “Гацуурт олимп” клубын бөх, ОУХМ Батболдын Номин хүрэл медаль хүртжээ. Түүний жинд 33 бөх зодоглосон байна.
16 орны тамирчин өрсөлдсөн тэмцээний нийт шагналын сан нь 96 мянган ам.доллар ба жингийнхээ ангилалд түрүүлсэн бөх 5000 ам.долларын шагнал хүртэнэ. Харин мөнгөн медаль хүртсэн бөх 3000 ам.долларын эзэн болсон бол хүрэл медаль хүртсэн бөх 2000 ам.доллароор шагнуулсан юм.