Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чарлез Картер : Биеийн хөгжилдөө анхаарч сагс тоглож эхэлсэн

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн “Хасын хүлэг” багийн легионер тоглогч Чарлез Картертай ярилцлаа.
-Манай улсад анх удаа ирж байна. Сэтгэгдлийг чинь сонсмоор байна?
-Сайхан байна. Өссөн төрсөн газраасаа өөр оронд ирэхэд цаг агаарын хувьд ч юм уу өөрчлөлт гардаг л юм. Одоо бол харьцангуй дасч байна. Монголын тамирчид тай өөрсдийгөө харьцуулахад шал өөр санагддаг.  Тоглолтын хувьд ч тэр. Бие биенээсээ суралцах зүйлээ суралцаад л явж байна.
-Багийхантайгаа хэр хурдан гар нийлж байна?
-Бодсоноос хурдан нэг баг болж чадаж байгаа. Эхэндээ ойлголцохгүй олон асуудал гарч байсан. Манай багийн тамирчид их найрсаг. Олон ч найзтай болж байна. Энэ дасгалжуулагчийн минь л ач. Одоогийн зорилго мэдээж дээд лигт аваргалахыг хүсч байна.
-Нууц биш бол хэчнээн төгрөгийн гэрээгээр ирж тоглож байгаа вэ?
-Хэлж болохгүй гэрээтэй л дээ. Нэг их  биш бас ч муугүй цалин авдаг.
-Өнгөрсөн жил Германд тоглож байсан гэсэн үү?
- Би Калифорниагийн их сургуульд тоглодог. Өнгөрсөн жилийн хувьд Герман улсад тоглож байсан. Герман тамирчид өөрсдийн бие даасан чадвар маш өндөр. Ур чадвар маш сайн. Хувийн тоглолт багаа хөөдөхгүй хийж чадвал дасгалжуулагч зөвшөөрнө. Гэтэл Монголд бол багийн тоглолтыг чухалчилдаг. Тэр талаасаа ч гэсэн их зүйл сурч байна.
- Сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэнээр  биеийн хөгжил болоод өөрт чинь ямар  өөрчлөлт гарсан бэ?
-Биеийн хөгжилдөө анхаарч л сагс тоглож эхэлсэн. Сагсан бөмбөгийн спорт хүнийг маш сайхан төлөвшүүлж, бие бялдар сайтай болгодог. Би боддог юм. Нас минь нэлээн ахисан ч гэсэн хүүхдүүдэд сагсан бөмбөгийн спортыг зааж хажуугаар нь  өөрийнхөө биеийн хөгжилд анхаарсаар л байх болно гэж.
-Хамгийн гол нь л биеийн хөгжил гэж үү?
-/Инээв/ Хэрвээ чи чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ гэвэл би….
-Юу хийнэ гэж?
-Штанг шахах, сунайх. /Инээв/ Энэ гайхмаар байгаа боловч би чөлөөт цаг гарвал иймэрхүү зүйл байнга хийдэг. Хүмүүс чөлөөт цагаараа хүртэл бэлтгэл хийх юм гээд л гайхаад байдаг.
-Сагсан бөмбөгийн спорт  залуу насных гэдэгтэй санал нэгддэг үү?
-Нэгдэнэ. Гэхдээ манайд бол сайн тоглож чадаж л байвал их спортдоо байж л байдаг. Миний шүтдэг тамирчин нас нь нэлээн явж байгаа. Гэхдээ л түүн шиг агуу тоглогч байхгүй.
-Коби Брайнт уу , Кевин Гарнет уу. Уучлаарай нас нь нэлээн явсан гэхээр энэ хоёр тоглогч л санаанд бууж байна?
-Кевин Гарнет. Тэр үнэхээр агуу тоглогч. Түүний тоглолтыг өдөр бүр үзсэн ч би уйдахгүй. Магадгүй энэ спортын тамирчин болоход минь нөлөөлсөн байх. Үнэхээр ухаалаг тамирчин гэж түүнийг л хэлнэ.
-Ярианаас чинь сонсоод байхад Монгол дасгалжуулагчид  хараалын үг их хэлэх юм  гэж байсан?
-/Инээв/ Тамирчид гүйцэд тоглолтоддоо орохгүй , эсвэл алдаа дутагдал гаргасан тохиолдолд хараалын үг хэлээд байдаг юм шиг санаддаг.
- Картерийн хувьд  ямар үед тоглолтодоо орж  бас шантарч няцдаг вэ?
-Нэг байрлал дээр тоглож байгаад үүргээ биелүүлж чадаагүйгээс ялагдалд хүрсэн үед их халширдаг. Энэ мэт алдаа гарахгүй л бол тоглолтыг эргүүлж чадна.
- АНУ-д хурдны бэлтгэл төдийлөн хийлгэдэггүй гэж байсан. Энд  бол эсэргээрээ ?
-Дасгалжуулагч маань их гүйлгэдэг учраас жингийн алдагдал ихтэй байгаа. Миний хувьд ирсэнээсээ хойш таван кг турчихаад байна/Инээв/.  Харин Америкт  бид тийм ч их хурдны бэлтгэл хийдэггүй.
-Монголын хөгжөөн дэмжигчид тоглолтод хэр нөлөөлж байна?
-Жижигхэн зааланд их олон хөгжөөн дэмжигчидтэй. Халуун дотно санагддаг. Ганц хэцүү зүйл нь заримдаа их бухимдуулдаг. /Инээв/
- Уншигчид маань гэр бүлийг чинь их сонирхож байгаа ?
- Гэр бүлийнхэн ээж  минь  надад их урам хайрладаг.  Байнга тусалж дэмждэг. Хийсэн зүйлийг минь байнга үнэлдэг болохоор би урмыг нь хугалах тун дургүй.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан