Энэ сарын 7-9-нд Туул голын Хар усан тохойн мөсөн дээр мөсний шагайчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодруулахаар өнөөдөр эхэллээ.
Тус наадмыг Монголын үндэсний мөсний шагайн холбоо /МҮМШХ/-ноос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Үндэсний шагай харваачдын дунд УАШТ, “Шилдэг багуудын цомын төлөө тэмцээн”, Ахмадын УАШТ-ийг тус тус зохион явуулж шилдэг мэргэшсэн харваачдаа шалгаруулдаг. Мөн шагайн харваа сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулж ирсэн уламжлал тогтсон билээ.
Монгол Улсын 2014 оны аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцохоор хүсэлтээ илэрхийлж нийслэлдээ хүрэлцэн ирсэн байна. Улсын аварга баг, тамирчид ирэх ням гарагт тодрох юм.