Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сергей Лавров: Сочид 44 улсын төр, засгийн тэргүүн ирнэ

Гадаадын улстөрчид Сочигийн олимпод оролцохгүй хэмээн зарлаж байгаа нь ОХУ-ын биш, харин Олон улсын олимпын хорооны урилгыг үл тоомсорлож байгаа хэрэг хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр “Одоогийн байдлаар 44 орны төр, засгийн тэргүүн өвлийн олимпын зөвхөн нээлтэд ирэх бол нийтдээ энэ тоо 60 орон болж өснө. Тэгээд л өөрсдөө дүгнээд үз л дээ” гэсэн байна. Тэр бас Орос улс олимпоор далимдуулан хэн нэгэнд ямар нэг мессеж илгээхийг бодохгүй байна гээд “Бид олимпыг баяр гэж үзэж спортын энэ том арга хэмжээнд л зочдоо урьсан, тамирчдаа л бүхнээс илүүд үзэж байгаа. Ер нь бүх зүйл тамирчдаас л шалтгаална” гэж хэлжээ.
Өнөөдөр нээлтийн ёслол нь болох Сочигийн олимпын сноуборд, уран гулгалт, фристайлын тэмцээнүүд өчигдөр эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан