Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэвид Бэкхам шинэ баг байгуулна

Англичуудын шүтээн, хөл бөмбөгийн тамирчин асан Дэвид Бэкхам АНУ-ын мэргэжлийн хөл бөмбөгийн лигт (MLS) нэгэн шинэ баг байгуулах гэж байгаагаа албан ёсоор зарлав.

Энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Майами хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Бекхам хэлэхдээ, “Майамид дэлхийн хэмжээний хөл бөмбөгийн баг байгуулах төлөвлөгөөтэй байна. Багтаа дэлхийн шилдэг тамирчдыг цуглуулах зорилготой байгаа ба зарим алдартай тамирчин манай шинэ байгуулагдах багт ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн” гэжээ. Багийн нэр болоод албан ёсоор байгуулах хугацааг хараахан зарлаагүй боловч зарим хэвлэлүүдэд бичиж буйгаар 2016, 2017 онд байгуулагдах магадлалтай аж. Д.Бэкхам өнгөрсөн жилээс эхлэн шинэ баг байгуулахад оролцох хөрөнгө оруулагчидтай уулзаж эхэлсэн ба MLS-ын журмын дагуу шинэ баг байгуулахад шаардлагатай 25 сая долларыг MLS-т тушаасан байна. “Америкийн шүтээн” телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн продюсер Саймон Фуллер болон Боливийн тэрбумтан Марселло Клауруга нар Д.Бекхамын шинэ багт хөрөнгө оруулахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан