Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Зэсмаа, нүүрсмаа, хүдэрчулууны тухай


Дэлхий нийтийн анхаарлыг татсан гойд үйл явдал маргааш эхлэх гэж байна. Тэр нь Сочийд эхлэх гэж байгаа Өвлийн Олимпын тоглолт.
Ганц хоногийн дараа Сочид эхлэх Олимпын тоглолтын бэлгэ тэмдэг нь  Ирвэс, Цагаан баавгай ба Туулай болсон. Оросууд Олимпын тоглолтын бэлгэ тэмдэг болсон эдгээр амьтдыг зүгээр нэг сонгочихсонгүй нутаг даяараа санал асуулга явуулж сонгожээ. Бойкот зарласан 1980 оны зуны Олимпын тоглолттой адил баавгай сонголоо, “муу ёр” гэх мэт яриа их гарсан. Гэвч олон түмний сонголт нэгэнт хийгдсэн болохоор яалт ч үгүй.

Ер нь, Өвлийн Олимпын тоглолтын бэлгэ тэмдгийг зөвхөн оросууд сонгодог байсан юм биш гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Анх 1972 онд Мюнхен хотноо болсон Олон улсын олимпын хорооны хуралдааны дараа “олимпын бэлгэ тэмдэг” гэсэн ойлголтыг албан ёсоор хуульчлан баталжээ.

Энэ дагуу “Олипмын бэлгэ тэмдэг” гэдэг нь олипмизмын зарчмыг олон нийтэд сурталчлах, тухайн тоглолтыг олон нийтэд таниулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бэлгэ тэмдэг нь тухайн тоглолтыг зохион байгуулж байгаа орны онцлогийг илэрхийлэхийн сацуу тоглолтод олон нийтийн анхаарлыг татах зорилготой. Олон улсын Олимпын хороо нь бэлгэ тэмдгийг сонгох шалгуур, явцыг тогтоодоггүй бөгөөд бүгдийг зохион байгуулагч нь шийддэг. Сонгон авсан бэлгэ тэмдгийг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл авч хэлэлцээд батална. Ингэж батлагдсан бэлгэ тэмдэг нь Олимпын хорооны бүрэн эрх  мэдэлд шилждэг. Өөрөөр хэлбэл ОУОХ-ны өмч болох бөгөөд түүнийг ашигласан компани, хүн болгон тодорхой хэмжээний төлбөр ОУОХ-д төлж байх ёстой.

Яг энэ зарчмын дагуу 1968 оны Греноблийн тоглолтоор өвлийн Олимпын анхны бэлгэ тэмдгийг тодруулсан. Францын энэ жижиг хотхонд болсон тоглолтын тэмдэг гэж Шюсс нэртэй цаначны дүр болжээ.

Японы Саппоро хотноо болсон 1972 оны тоглолтын үеэр япончууд ямар ч бэлгэ тэмдэг гаргаж ирээгүй нь сонирхолтой.

Харин 1976 оны Инсбуркт болсон тоглолтын үеэр “Olympiamandl” гэсэн хэл хугалам нэртэй цасан өвгөний дүр бүхий анхны албан ёсны бэлгэ тэмдэг гарч ирсэн.

1980 оны өвлийн Олимпын бэлгэ тэмдэг болсон Рони нэртэй илбэнхийг Лейк Плэсид хотын  дунд сургуулийн сурагчид санал асуулгаар тодруулсан байдаг. Ингэснээр Олимпын тоглолтын бэлгэ тэмдгийг цөөн хэдэн хүний дур сонирхлоор бус харин ардчилсан сонгуультай адилаар санал асуулгаар шийдэх ёстой гэсэн анхны бичигдээгүй хуулийг бий болгосон юм.

1984 онд тухайн үедээ нэгдсэн улс байсан Югославын Сараево хотноо болсон өвлийн Олимпын бэлгэдлээр Вучко нэртэй чоныг сонгож байлаа. Бэлгэдлийг Югославын сониноор явсан бүх нийтийн санал асуулгын дүнд сонгосон байдаг. Тухайн үед Вучко нэртэй чонотой зараа, янгир, хурга, булга гэсэн хэд хэдэн янзын амьтан өрсөлдөөд эцэст нь чоно дийлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

1988 онд Калгарид болсон өвлийн тоглолтын бэлгэ тэмдгээр Хайди, Хоуди гэсэн хоёр бамбарууш тодорч байлаа. Бүтээгчид нь тэдэнд ковбойчуудын өмсдөг өргөн хүрээтэй бүрх малгай өмсгөснөөс болж Канад гэхээс илүүтэйгээр Америкийнх боллоо гэж багагүй шүүмжлэл амссан. Хайди, Хоуди хоёрыг сонгохдоо олон улсын төвшинд уралдаан зарлаж долоон мянга гаруй саналаас сонгож авсан байдаг. Нэр сонгох уралдааныг зохион байгуулж, мөнгөөр дэмжсэн газар нь Калгари хотын амьтны хүрээлэн байсан аж.

1992 оны Альбервиллын өвлийн тоглолтын бэлгэ тэмдэг нь Мэжик нэртэй уулын анаахай болжээ. Анаахайн хувцас нь Францын далбааны өнгөтэй байсан. Гэхдээ энэ бэлгэдэл нь Олимпын бэлгэдлийн түүхэнд анх удаагаа солигдсон тэмдэг юм. 1990 онд олон нийтийн санал асуулгаар уулын гөрөөсийг Олимпын бэлгэ тэмдэг гэж сонгосон ч дэлхий нийт хүлээж аваагүй, ашиглахгүй байсан тул аргагүйн эрхэнд ийнхүү өөрчилсөн байдаг.

1994 оны Лиллехаммерийн тоглолтын үеэр анх удаа Олимпын бэлгэ тэмдгээр амьтан бус харин Хокон нэртэй хүү, Кристин нэртэй охин тодорсон.  Норвегичууд энэ нэрийг зүгээр нэг бодоод олчихсонгүй өөрийн үлгэр домогт хамгийн их дурдагддаг гэж сонгон авсан байдаг. Олимпын нээлтийн ажиллагааны үеэр 10 мянга гаруй хүүхдийн дунд явуулсан сонгон шалгаруулалтаас тодорсон найман хос эдгээр Хокон ба Кристи нарыг дүрслэн үзүүлэх “ажил” хийдэг байв.

1998 онд Японы Нагано хотноо болсон Олимпын тоглолтын үеэр анх удаа дөрвөн дүрсийг нэгэн зэрэг бэлгэдлээр сонгож байсан. Сукки, Нокки, Лекки,  Цукки нэртэй баатрууд нь гал, агаар, газар, ус гэсэн дөрвөн махбодийг бэлгэдэж байв.

2002 онд Америкийн Солт Лейк Ситид болсон тоглолт Поудер, Коппер, Коул буюу Дарь, Зэс, Нүүрс гэсэн нэртэй гурван амьтнаар бэлгэдэл хийж байлаа. Туулай, баавгай, цөөвөр чоно юм. Туулай нь хурд буюу тэсэрч богино хугацаанд асар өндөр хурд авах чадвартай дарь. Цөөвөр чоно нь эцэж цуцалгүйгээр ямар ч өндөр ууланд гарч чаддаг тэсвэрийн бэлгэдэл. Харин баавгай нь хүч чадлын бэлгэдэл буюу нүүрс болж байжээ. Ингэснээр Олимпизмын хөдөлгөөний гол уриа болсон “Улам өндөрт, улам хурдан, улам хүчтэй” буюу “Citius, Altius, Fortius!” гэсэн уриаг давхар бэлгэдсэн байна. Үүнтэй зэрэгцэн Солт Лейк Сити хотын төсвийн бүрдүүлдэг байсан гол гурван эх сурвалж болох дарь, зэс, нүүрсийг нэгэн зэрэг дэлхий дахинаа таниулжээ.

Үүнтэй адил магадгүй манай улсад Олимпын тэмцээн зохиогдвол Зэсмаа, Нүүрсмаа, Хүдэрчулуун гэсэн гурван дүр гаргаж ч болох юм.
2006 онд Италийн Турин хотноо болсон тоглолтынх Нив нэртэй цасан ширхэг, Глиц нэртэй мөсөн талст байсан юм. Энэ хоёр нийлээд ямар ч өвлийн тоглолтын гол бэлгэ тэмдэг болсон хоёр зүйлийг бэлгэджээ. Цасан ширхэг үнэхээр чамин ганган бүтэцтэй байдаг тул эе эв, эе дүй, зохистой байдлынх, Глиц нь харин хатуу ширүүн, эр чадал, дайчин зангийн бэлгэдэл болж байв.

2010 оны өвлийн тоглолт Куачи нэртэй цасны хүн, өөрөөр хэлбэл алмас, далайн баавгай Мига, Мукмук нэртэй тарвага гурвыг бэлгэдлээрээ сонгож байв. Эд бүгд одоогийн Канадын нутаг дэвсгэрт нэгэн цагт амьдарч байсан индиан омгийн үлгэр, домгийн баатрууд. Өөрөөр хэлбэл цагаан арьстанууд дайран орж ирсний дараа устаж үгүй болсон өнгөрсөн үеэр хүндэтгсэн хэрэг.

2014 оны Сочийн Олимпын бэлгэдэл болсон Ирвэс, Цагаан баавгай, Туулай гурвыг олон нийт яагаад тодруулав гэдэг цаанаа нарийн учиртай. Сочигийн ирвэс нь устан үгүй болж байгаа зүйл болохоор байгаль орчныг хамгаалахын бэлгэ тэмдэг болсон гэж болно. Баавгайн хувьд цагаан байна уу эсвэл хүрэн байна уу үл хамаараад оросын бэлгэ тэмдэг байдаг болохоор онц тайлбар хэрэггүй байх. Тэгээд ч Мишка буюу баавгай нь 1980 оны зуны Олимпын тоглолттой холбогдон нэгэн цагт зуны тоглолт ч Орост явагдах болтугай гэсэн утгатай. Харин туулай нь... хурд, ямар ч аюулаас мултрах сэргэлэн зан, хурц ухааны бэлгэдэл байдал. “Ну, погоди” нэртэй хүүхэлдэйн киног бүгд санаж байгаа байх.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үеэр энэ гурван дүр нийт 62 хувийн санал авсан болохоор ялж гарч ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэдний өрсөлдөгч нь “Нархан”, “Цасхан”, “Болжмор”, “Матрешка” нэртэй угсардаг хүүхэлдэй, “Далайн гахай”, “Галт жаал”, “Хүрэн баавгай” байжээ.

Гэхдээ Олипмын сүлдээр тодорно гэдэг зүгээр ч нэг зүйл биш. Араасаа зохиогчийн эрхээс эхлээд олон “сүүл” дагуулж байдаг. Олимпын албан ёсны сүлд болсноор ирвэс, цагаан баавгай, туулай гурав нь Олон улсын Олимпын хорооны мэдлийнх болно. Ингэснээр тэдний нэрийг дурдсан, зургийг нь ашигласан компани болгон тодорхой хэмжээний мөнгийг ОУОХ-д заавал өгч байх ёстой.

Ийм болохоор Сочийн тоглолтын сүлд, бэлгэ тэмдгийг шалгаруулах санал асуулгад Өвлийн өвөөг оролцуулж байгаад хассан байна. Ингээгүй бол Өвлийн өвөө нь ОУОХ-ны мэдэлд орчихоод Оросын компани, хувь хүн болгон “Өвлийн өвөө”  гэсэн нэрийг ашиглан тоолондоо мөнгө төлөөд их өрөнд орох гээд байсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан