Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Эхнэрээсээ салж л байдаг, гэрлэж л байдаг Төрийн тэргүүнүүд

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүн хатагтайгаасаа салж бөөн дуулиан болж байна. Чухамдаа манай гаригийн улс орнуудын төрийн тэргүүн нар бүрэн эрхийнхээ хугацаанд эхнэрээсээ салж л байдаг, дахин гэрлэж л байдаг. Ийм явдал энд тэндгүй байдаг юмсанж.

Бүрэн эрхийнхээ хугацаанд салсан нь.....

1.    Ердөө хоёр хоногийн өмнө Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүн хатагтай Валери Триетвейлерээс  салж байгаагаа мэдэгдэж, гэргий нь ч хамаг юм аа аваад Елисейн ордноос явсан байна. Валери Триервейлертэй Олланд 2007 онд уулзсан юм. Хэдийгээр тэр хоёр албан ёсоор гэрлээгүй ч тэр албан ёсны арга хэмжээнүүдэд Ерөнхийлөгчийг дагалдан явж, хэвлэлүүд ч Триервейлерийг тэргүүн хатагтай гэж нэрлэсээр ирсэн.

2.    2013 оны зургадугаар сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэргий Людмилагаасаа салж байгаагаа зарлалаа. Энэ бол бидний хамтын шийдвэр гэж Владимир Путин мэдэгдсэн.

3.    2011 оны гуравдугаар сард Гватемалын ерөнхийлөгчийн гэргий Альваро Колома Сандра Торрес де Колом найман жил ханилсан нөхрөөсөө салж байгаагаа мэдэгдсэн. Хэргийн гол нь тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн. Гватемалд төрийн тэргүүний төрөл садан нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглосон хуультай. Тэд дөрөвдүгээр сард албан ёсоор салсан ч Гватемалын шүүх ерөнхийлөгчийн эхнэр байсан хүнийг сонгуульд оролцуулахаас татгалзсанаар энэ явдал төгссөн.

4.     2007 оны аравдугаар сард францын ерөнхийлөгч Николь Саркози эхнэр Сесилигээс саллаа. Энэ бол Францын түүхэнд төрийн тэргүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тэргүүн хатагтайгаасаа салсан анхны тохиолдол байлаа. Ингээд 2008 оны хоёрдугаар сард Саркози загвар өмсөгч Карле Брунитэй гэрлэсэн юм. Тэд хуримын ёслолоо Елисейн ордонд хийж ойр дотно 20 хүнээ урьсан гэдэг.

Гэрлэсэн ерөнхийлөгчид

1.    2012 оны нэгдүгээр сард Чадын ерөнхийлөгч Идрис Деби зэргэлдээх Суданы эрх баригч  “Үндэсний конгресс”  намын удридагчдын нэг Муса Хилялын охиныг гэргий болгон авлаа. Гэрлэх ёсол Хартумын таван одтой зочид буудалд болсон ч гэрлэгчсэд өөрсдөө тэнд очоогүй байна.

2.    Латвийн ерөнхийлөгч Андрис Берзиньш 10 жил хамт амьдарч хүүгийнх нь ээж болсон Даце Сейсумтэй 2011 оны долдугаар сард гэр бүл болсон.

3.    Иракын ерөнхийлөгч Рази-аль-Явар 2004 оны есдүгээр сард Нийтийн хөдөлмөрийн сайд, зурдын цөөнхийн төлөөлөл  Нисрин Барваритайгаа гэрлэсэн. Энэ нь түүний гурав дахь эхнэр.

4.    Суданы ерөнхийлөгч Омар Башир 2002 оны гуравдугаар сард өөрийн нь хамтрагч байгаад нас эцэслэсэн Ибрагим Шамсэддины охиныг хоёр дахь эхнэрээ авсан. Энэ улсад шариатын хууль ёсоор дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг.

5.    Мексикийн ерөнхийлөгч Висенте Фокс эртний найз, өөрийн нь хэвлэлийн албаны тэргүүн Марте Саахунтай гэрлэсэн. Өмнө нь тус бүр нэг удаа гэрлэж байсан тэр хоёр нийлээд долоон хүүхэдтэй айл болох нь энэ.

6.    Сирийн ерөнхийлөгч Башар Асад 2000 оны сүүлчийн өдөр сирийн номлогчийн охин, Их британид ажиллаж байгаа Асме Ахрастай гэр бүл болсон байна.

7.    Финляндын Ерөнхийлөгч Тарья Халонен 2000 оны наймдугаар сард 10 гаруй жил хамтран амьдарсан, парламентын зөвлөх Пентти Араярвитай албан ёсоор гэр бүл болжээ. Хуримын ёслолд нь тэдний анхны гэр бүлийн насанд хүрсэн хүүхдүүд нь ирсэн гэдэг.

8.    1999 оны аравдугаар сард Малавийн ерөнхийлөгч Бакила Мулузи авлигын том хэрэг дуулиан болж байхад 12 настай охинтой гэр бүл болсон. Өмнөд Африкийн, дэлхийн хамгийн ядуу энэ оронд энэ ёстой мянганы хуримм байлаа.

9.    Австрийн холбооны ерөнхийлөгч Томас Клестиль 1998 оны арванхоёрдугаар сард эртний найз, туслах Маргот Лефертэйгээ гэрлэж байлаа. Өөрийнхөө хууль ёсны эхнэрээс дөрвөн жилийн өмнө салсан байсан.

10.    ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Мандела 1998 оны долдугаар сард 80 насандаа мозамбикийн ерөнхийлөгч байхдаа онгоцны ослоор амь алдсан Самора Машел Грасой Машелын бэлбэсэн эхнэртэй гэр бүл болсон. Түүний түрүүчийн эхнэо Эвелин Мандела нь 1957 онд салсан бол хоёрдахь эхнэр Виннигээсээ 1996 онд салаад байсан юм.

11.    1997 оны нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгч Вацлав Хавел жүжигчин бүсгүй Дагмар Вешкрноватай гэрлэсэн. Анхны эхнэр нь 1996 онд нас барсан байлаа.

12.    Зимбабвейн ерөнхийлөгч Роберт Мугабе 1996 оны наймдугаар сард өөрөөсөө 40 дүү нарийн бичгийн даргатайгаа гэр бүл болсон. Анхны эхнэр нь үүнээс хойш хоёр жилийн дараа бөөринй хорт хавдраар нас барсан. Мугабе үүнийгээ африкийн уламжлалаар залуу эхнэр авч болно гэж тайлбарласан. 

0 Сэтгэгдэл
энэ мэдээллээр юу хэлэх гээд байгаа юм бэ.
Хамгийн их уншсан