Хөгжмийн ертөнцийн хамгийн алдаратй гэр бүлийн нэг Жэй Зи, Бионсе хоёр "Drunk in Love" хэмээх дуугаараа Грэммийн шагнал гардуулах ёслолыг нээжээ. Дууныхаа өнгө аясанд тааруулах гэсэн үү эсвэл дуучин Бионсе гоолиг бие галбираа харуулах гэсэн үү урьд өмнөхөөс илүү задгай хувцаслажээ. Дуучин бүсгүй зул сарын өмнө нөхрийнхөө хамт 22 хоног цагаан хоол идэх дэглэм барьсан нь биеийн жинд нь мэдэгдэхүйц нөлөөлснийг Грэммигийн гоёл нь харуулж байлаа.
Энэ удаагийн Грэммид Жэй Зи хэд хэдэн номинацад нэр дэвшсэнээс Жастин Тимберлэйктэй хамтарсан "Holy Grail" дуугаараа шилдэг рэп дууны шагнал хүртээд байна. Тэрээр энэ шагналаа охин Блю Айвидаа зориулж буйгаа тайзнаас мэдэгдээд "Аав нь охиндоо сордог алтан аяга авчихлаа" хэмээн хошигножээ.
Түүний өмнөх болон одоогийн зургийг харьцуулахад