"Авьяаслаг британичууд" нэвтрүүлгээр дэлхий дахинаа гэнэт од болон гялалзсан Сьюзан Бойл өдгөө төрөлх хотдоо нам гүм амьдарч байна. 2009 онд оролцсон телевизийн шоу нэвтрүүлгийн дараа цомгоо гаргаж, аялан тоглолт хийж ойролцоогоор 20 сая фунтийн хөрөнгөтэй болсон ч тэрээр саятны тансаг амьдралаар бус урьдынх шигээ эгэл даруу амьдарч байгаа аж. Тэрээр саяхан гэрийнхээ ойролцоох номын дэлгүүрт ажилд орохоор сул орон тоог нь сонирхож явсан гэнэ. Цагийн зургаан фунтийн цалинтай кассчны ажилд хүн авна гэсэн зарыг хараад Сьюзан Бойл дэлгүүрт орж, эрхлэгчтэй уулзаад тэнд ажиллах маш их сонирхолтой байна гэдгээ хэлжээ. Мэдээж, мөнгө төгрөгөөр дутагдахааргүй амьдралтай болсон түүнд цалин биш харин хамт олон, найз нөхөд хэрэгтэй байгаа бололтой. Түүний ойрын хүн хэвлэлд ярихдаа ч Сьюзанд цагаа хамт өнгөрүүлэх найз нөхөд, хамт олон хэрэгтэй байгаа учраас л гэрийнхээ ойролцоо ажил хайж байгаа хэмээн өгүүлсэн байна.