Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.БУЯНЖАРГАЛ: ХОЖНО ГЭСЭН БАТ ИТГЭЛТЭЙ БАЙСАН

“Покер бол оюуны спортын төрөл” гэж ганцхан сар, бүр 10 гаруйхан өдрийн өмнө хэн нэгэн хэлсэн бол “Мөрийтэй тоглоомыг хаацайлах гэж л хэллээ дээ” гэх хүн цөөнгүй байсан. Харин покерын олон улсын тэмцээнд оролцож, аваргаар шалгарсан Монгол залуугийн тухай мэдээллийг сонссон хүн бүр “Нээрээ энэ чинь спорт юм байна” гэж сайнаар олж харсан. Зөвхөн эх орондоо төдийгүй Азидаа дуулиан тариад буй олон улсын покерын тэмцээний аварга болсон Б.Буянжаргалтай уулзлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөтийн Б.Болдынх гурван хүүтэй. Хамгийн ууган хүү нь Б.Буянжаргал. Спортын гэр бүлд төрж өссөн тэрээр даруухан үг дуу цөөнтэй нэгэн аж. АНУ-д үүссэн ч өнөөдөр дэлхийн олон оронд спортын төрөл болон хөгжиж буй покер гэгч тоглоомын талаар бид ийн хөөрөлдлөө.  

-Покерын олон улсын хэмжээний тэмцээнд мон­гол залуу оролцож бай­на гэдгийг дуулаад олон хүн гайхаж хүлээж авсан л даа. Таны орол­цож, түрүүлээд ирсэн тэм­цээний зэрэглэлээс яриа­гаа эхлэе?

-Олон улсын хэмжээнд ямар зэрэглэлтэйг нь сайн мэдэхгүй байна. Азид цомын цуврал тэмцээнүүд болдог. Түүний нэг нь миний оролцсон Макаогийн цомын цуврал тэмцээн. Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдсан.
-Цуврал тэмцээнүүдийн дараа шилдгийн шилдгийг нь шалгаруулах тэмцээн гэж болдог уу. Жишээ нь, бусад спортын төрөлд бол бүсийн аваргын эрхийг цуврал тэмцээнээс авдаг шүү дээ?
-Энэ тэмцээнд ялснаар би Макаод ирэх арваннэгдүгээр сард болох Азийн аваргын төлөөх 100 мянган хонгконг долларын шагналтай тэмцээнд оролцох эрх авсан. Үүнд оролцоно. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд хүн бүр мөнгөө төлөөд л оролцох эрх авдаг. Бүгд адилхан 15 мянган хясаа эхний удаа аваад түүгээрээ л тоглоно. Мөрийтэй тоглоход хүн хясаагаа дуусахаар дахиад мөнгөөр авдаг бол покерын спорт бүгд нэг гараанаас гараад, хасагдах байдлаар тоглоод явдаг.
-15 мянган хясаа ава­хын тулд хэдэн төгрөг төлсөн бэ?
-Монгол мөнгөөр ойролцоогоор хоёр сая 500 мянга орчим төгрөг болсон.
-Та аварга болох мөчид хэдэн хясаа цуглуулж чадсан гэсэн үг вэ?
-15 сая хясаа цугласан. Тэмцээнд орсон 995 хүний бүх хясаа надад цугласан гэсэн үг л дээ.
-Тэгэхээр ганцхан ялагч л тодорчээ?
-Ганцхан ялагчтай гэж бас ойлгож болохгүй. Оролцогчдын сүүлийн 100-д шалгарсан тамирчдад бага багаар мөнгө олгоод эхэлдэг. Тухайлбал 70-100-д орсон тамирчин таван сая төгрөг, 50-70-д орсон нь долоон саяыг авах ч юм уу. Гэхдээ хамгийн чухал нь сүүлийн есөн тоглогчийн нэг болох. Энэ л том нэр хүнд.
-995 хүн тоглосон гэхээр хэсэгт хуваагдах уу?
-Миний тооцоолсноор 110 ширээнд тоглосон байна лээ. Дөрвөн өдрийн турш. Бүх тоглогчдоо гурван хэсэг болгоод эхний гурван өдөр тоглоод хэсэг хэсгээс 80 гаруй тоглогч үлдээд, тэд нь дөрөв дэх өдрөө нэгдэж тоглоод үүнээсээ шилдэг есөн тамирчин шалгарах маягаар л үргэлжилсэн.
-Олон тамирчнаас шил­дэг шалгаруулахын тулд цаг хугацааны зохи­цуулалтыг нарийн хийдэг байх. Өдөрт хэдэн цаг тоглож байв?
-Тасралтгүй 7-8 цаг тоглосон.
-Ийм олон цаг суухаар ядрана биз дээ?
-Ядралгүй яахав. Тоглож байх үед өрсөлдөгчдөө ямар модтой бол... Үнэхээр сайн мод байна уу гэх зэргээр толгойд маш олон зүйл эргэлдэнэ. Орой буудалдаа очоод л толгойгоо ямар их өвдөж байгааг мэдэрдэг. Тэмцээний дундуур 10 минут л амрана. Тэр үедээ аль болох өөрийгөө сэргээнэ. Хүйтэн усаар нүүрээ угаагаад, өөртэйгөө ярилцаад л.
-Тэгж олон зүйл бодож суухдаа өрсөлдөгчийнхөө юунд нь анхаарлаа хамгийн ихээр төвлөрүүлэх вэ?
-Өрсөлдөгчийнхөө нүд рүү л их хардаг.
-Бусад хүн ч гэсэн таны нүд рүү харж байгаа...?
-Покер фейс гэж байдаг. Картаа харж, хясаагаа хийчихээд хөдөлгөөнгүй суучихдаг.  Тэр хооронд нь л хүмүүсийг сайн ажиглах хэрэгтэй. Зарим хүн картаа харчихаад өөр зүг рүү хараад л, өөр зүйл хийгээд байвал тэр хүн тоглоомонд оролцохгүй гэсэн үг. Нэг ширээнд есөн хүн суудаг. Урдаа суугаа найман хүнийг л сайн ажиглах ёстой. Мэдээж тэд ч миний өрсөлдөгч учраас өөрөө ч гэсэн сэжиг авахуулахгүй байх нь чухал.
-Ингэхэд та покероор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-7-8 жил тоглож байна. Германд байхдаа л тоглодог байсан. Монголд бол тоглох боломжгүй.
-Найзуудтайгаа тоглож байгаад сурчихав уу, эсвэл багшаар заалгаад мэргэжлийн түвшинд сурсан уу?
-Найзуудтайгаа тоглодог байсан. Германд сурахын хажуугаар ажил хайж байтал покерын теллерийн ажил олсон. Тэгээд л покер сонирхож эхэлсэн. Түүнээс өмнө нэг их сонирхдоггүй байлаа. Тоглож байгаа хүмүүст хөзрийг нь тараахдаа тэднийг ажиглаад л, суралцсан. Хоёр жил хагасын хугацаанд хувийн жижигхэн покерын газар теллер хийж байгаад нэг жил хагас Берлиний хамгийн том казино болох “Шпилбанк”-нд ажилласан. Тэнд ажиллахын тулд курст сууж, мэргэшиж гэмээнэ ажиллах эрхтэй болдог. Гэхдээ би өмнө нь 2,5 жил энэ ажлыг хийсэн. Би ийм чадвартай гэдгээ батлаад л ажилд орж байсан.
-Казиногийнхоо өмнөөс тоглогчидтой тоглох эрх байх уу?
-Байхгүй. Зүгээр л хөзрийг нь тараана. Ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө ка­зинод тоглох эрхгүй. Берлинд хоёр том казино байдаг. Нэгэнд нь л покер тоглуулдаг. Жижиг тэмцээнүүдэд бол оролцож байсан.
-Монголд бол покерыг мөрийтэй тоглоом гэсэн утгаар ойлгодог. Харин өөрийг тань олон улсын тэмцээнд оролцож байгаа сургаар покер чинь спорт юм байна гэх төсөөлөлтэй болж байна л даа...?
-Миний оролцсон тэм­цээнд л гэхэд Япон, Солонгос, Энэтхэг зэрэг орноос тамирчид нь менежер, ивээн тэтгэгч гээд зургаа, долоон хүнтэй багтай ирж оролцож байсан. Амжилт гарахын тулд тэр л дээ. Би бол хувьд ганцаараа очсон.
-“Хүн хэлэхээс нааш...” гэдэг шиг ма­найд хөгжөөгүй л бол ту­хайн төрлийн спортын тамирчдад анхаарал тавь­даггүй уламж­лал тогт­чихоод байгаа. Тодор­хой жишээ нь “Дакар ралли” байна.
-Манайд бол покерыг спорт гэдэг утгаар нь биш мөрийтэй тоглоом гэдгээр нь хүлээгээд авчихсан. Энд тэнд нууцаар тоглоод л. Хэрэв спорт гэдэг утгаар нь хөгжүүлээд, цомтой тэмцээн зохион байгуулж, хүн бүр мөнгөө төлөөд оролцох эрхийг нь нээгээд өгвөл болохгүй зүйлгүй. Бусад спорт ч гэсэн түрүүлсэн тамирчин мөнгөн шагнал авдаг. Покер чинь оюуны спорт. Түүнээс 100 хувь аз таарна гэж ойлгож болохгүй.
-Өнгөрч буй могой жил манай спортынхонд их сайхан ивээлтэй жил боллоо?
-Тийм ээ. Тэр ивээлд багтаж би ч гэсэн ийм амжилт үзүүлсэндээ баяртай байна. Өнгөрч буй могой жилд Х.Баттулга сайдын тэргүүлдэг  жүдо бөхийн холбоо анх дэлхийн аварга эмэгтэй жүдочтой боллоо.  Аав маань Х.Баттулга сайдтай багш шавийн барилдлагатай. Тэмцээнд явахаас өмнө Х.Баттулга сайд хүлээн авч амжилт ерөөсөн. Мөн аавын маань төрсөн дүү Б.Батбаяр ах чөлөөтийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч. Чөлөөтийн эмэгтэй шигшээ багийнхан ч өндөр амжилт гаргалаа. “Дакар ралли”-д Д.Болдбаатар маань азийн тамирчдаа тэргүүллээ. Миний найз Хатанбаатарын шавь нар оюуны спортын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон гээд л ойр тойрныхон маань их л сайхан амжилт арвинтай жилийг үдлээ.
Намайг сэтгэлээрээ дэмжиж байсан монголчууд, ойр дотныхондоо баярлаж талархсанаа хэлье.
-Бусад орны тамирчин багтайгаа ирдэг гэж байна. Тэгэхээр покерын ертөнцөд нэр нь ч сонсогдож бай­гаагүй улсын ганц тамир­чин ирээд аварга бол­чи­хоор ер нь ямар байдлаар хүлээж авах юм?
-Мэдээж, дурамжхан байна л даа. Эхний хоёр өдөр нь би Монгол гэсэн хувцсаа өмсөөгүй. Намайг хятад юм уу, солонгос байна л гэж харсан байх. Хятадад Монгол гэхээр мэддэггүй. “Вая Монгу” гэхээр, аан “Вая Монгу” гээд л мэндэлж байсан. Хамгийн сүүлд надтай үлдсэн Австралийн хятад, Хонгконгийн хятад хоёр хичнээн өөр өөр орны нэр дээр оролцож байгаа ч нийлээд намайг хавчих оролдлого хийж байсан. Тоглолтын турш над руу дайрч тоглоод л. Сүүлийн шатанд би хамгийн бага хясаатай нь байлаа.
-Фейсбүүк хуудсаар мон­голчууд маань их дэм­жиж байсан. Энэ нь тэмцээний үеийн сэтгэл­зүйд тань хэр нөлөөлж байсан бэ?
-Яг тоглож байх үедээ фейсбүүк рүү ороод хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, дарсан лайкыг хараад баярлаад, маш их урам авч байгаа юм л даа. Тоглож байх үеийн зурган дээр үргэлж инээмсэглээд гарсан байгаа биз дээ.
-Гэхдээ олон хүн мэ­дээд, дэмжих тусам илүү хариуцлагатай тоглох ёстой...?
-Тийм л дээ. Гэхдээ би хожно гэсэн бат итгэлтэй байсан. Зорьж ч очсон.
-Покер чинь дотроо техас, рояаль гээд төрөлтэй. Олон улсын тэмцээнд аваргаа аль төрлөөр нь шалгаруулдаг юм бэ?
-Техас холдем гээд төрлөөр тэмцээнүүд зо­хиогддог. Дэлхийн аварга ч гэсэн. Покерын маш олон төрөл байдаг.
-Покерын спортыг эх орондоо хөгжүүлээд, магадгүй эх орныхоо эдийн засагт нэмэр оруулдаг жишээ бий болов уу. Покер гэхээр л асар их мөнгөний тухай яригддаг болохоор энэ асуултыг асууж байгаа юм л даа?
-Лас Вегаст жил бүр болдог дэлхийн аваргад өнгөрсөн жил долоон мянган хүн оролцсон. Дэлхийн аваргын далбаан дор зохиогддог жижиг тэмцээнд 75 мянган хүн оролцсон үзүүлэлт байна лээ. Тэгэхээр тэр олон хүний буух буудлаас эхлээд асар их хөрөнгө оруулалтыг татаж чаддаг.
-Хоёулаа покерын спор­тыг олон талаас нь ярилаа. Спортын төр­лийг оюун санааны, хүч­ний гээд л ангилдаг. Тэгэ­хээр та покерын спор­тыг өөрийнхөөрөө тодор­хойл­бол...?
-Покерт амжилт гаргахын тулд маш их тэвчээртэй, оюуны чадамжтай байх ёстой. Покер бол оюуны спорт.
-Олон улсын тамирчдын зэрэглэл гэж байдаг уу. Одоо та хэдэд эрэмбэлэгдэж байна вэ?
-Cardplaying.com гээд сайтаас шалгаруулдаг дэлхийн шилдэг тамирчдын эхний 10-т багтсан.
-Алдартай клубүүдээс өөрийнхөө нэрийн өмнөөс тоглуулах санал ирэх үү?
-Ирдэг.
-Тэгвэл дахиад тийм санал ирвэл ямар хариулт өгөх бол?
-Бодож үзнэ. Гэхдээ надад покерыг амьд­ралынхаа зорилго бол­гоод явах сонирхол байхгүй. Зөвхөн хобби маягаар олон улсын тэмцээн уралдаанд оролцох байх. Түүнээс өөр хийх ажил их байгаа. Хувийн бизнесээ өргөжүүлэхээс эхлээд. Одоо би магистрт сурч байна. Цаашид Монголдоо байна. Покерыг спорт гэдэг утгаар нь Монголд хөгжүүлэхэд гар бие оролцохыг хүсч байна.
-Хүмүүс покерын аварга Б.Буянжаргал гэх залуу хэн бэ гэдгийг сонирхохын хажуугаар тэмцээнээс хожсон мөнгөөрөө юу хийх бол гэдгийг ч дутахгүй сонирхож байна?
-Тэмцээний дараа Мон­голоос холбогдоод мөн­гөөрөө юу хийх вэ гэж асуусан. Төлөвлөсөн зүйлгүй байна гэсэн чинь ямар нэг юм хэл гээд шалахаар нь тулгамдаад машинаа солино гээд хэлчихсэн. Түүнээс өөр ямар нэг үр өгөөжтэй зүйлд л зарцуулна. Одоохондоо төлөвлөөгүй байна. Монгол мөнгөөр 330 сая орчим төгрөг хожсон.
-Германд ямар мэргэж­лээр сурсан бэ?
-Герман хэлний ор­чуулагч, инженер.

Бид ийн ярилцаж суухдаа түүний аав гавьяат тамирчин Б.Болд гуайгаас цөөн асуулт асуух боломж тохиосон юм. Тэрээр “Би хүүгээ явуулах жаахан дургүй байсан. 1000 хүн өрсөлдөнө гэхээр нь үнэндээ ой тойнд багтаагүй. Гэхдээ сүүлийн есөд үлдчихээр нь нойр хүрэхгүй л байлаа. Өрсөлдөгчид нь энэ тэмцээнд ороод хоёр гурван удаа финальд үлдчихсэн, энэ тэмцээнээр зодог тайлж байгаа алдартай тамирчин хүртэл байсан. Тэгсэн Макаод байдаг таньдаг хүмүүс утсаар баяр хүргээд эхлэхээр сэтгэл догдолчихсон” хэмээн ярилаа. “Хүүгээ Германд сурч байхдаа мөрийтэй тоглоомонд орчих вий гэж эргэлзэж байгаагүй. Энэ бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Хүүдээ маш их итгэдэг” хэмээн ярьсан тэрээр өөрийнхөө хүүдээ өгсөн хүмүүжилд итгэлтэй байгаа харагдсан. Монголчууд покерын гэх дэлхийд данстай спортын дэлхийд данстай тамирчинтай боллоо. Цаашдаа спортын ямар ч төрөлд дэлхийн хэмжээнд амжилт үзүүлсэн л бол тамирчдаа үнэлдэг, урамшуулдаг улс шиг улс гэдгээ дэлхийд ч гэсэн тунхаглаж байхсан.

Б.Цэдэвсүрэн


0 Сэтгэгдэл
Bayar hurgiye.
neeeh surtei delhiin awarga bolson bish de makao cup sh de delhiin awagra 8saya dollar hojno sh de
end bol shuud shorond hiine.kk
Bayar hurgie. Mundag bn. Ouynii chadamj undur bn. Gen gj bn bn.
Bayar hurgie. Mundag bn. Ouynii chadamj undur bn. Gen gj bn bn.
Bayar hurgie. Mundag bn. Ouynii chadamj undur bn. Gen gj bn bn.
чи ямар балиар ***** вээ?татварынхны өмнөөс чи муу одоо юу вэ? хүнд муу санаж явдаг,хүний муу үзэж явдаг хүн өнгөтэй өөдтэй амьдардаггүй юм.цаашид хичээж бодлоо ариусгаж хүний сайханд баярдаж яв
Tatvar gedeg yumaa uguhuur 330 aas chin 198 say l uldene shuu dee.
чи ямар балиар ***** вээ?татварынхны өмнөөс чи муу одоо юу вэ? хүнд муу санаж явдаг,хүний муу үзэж явдаг хүн өнгөтэй өөдтэй амьдардаггүй юм.цаашид хичээж бодлоо ариусгаж хүний сайханд баярдаж яв
Цаашид ч хичээх улам өндөр амжилт гаргаарай
Aaviinh ne barildaj bgaag harj bayarladag bsn , odoo huugiinh ne amjiltand bayarlaj bnaa. Amjilt husie, minii duu.
ulam ih amjilt husey... baharhasan shuu..............
sain bna minii naiz amjilt husie
Мундаг байна.Баяр хүргэе.Улам их амжилт гаргаарай.
Манай 52 дугаар байр буюу 60-р дэлгүүртэй байранд байсан Болд ахын хүүхдүүд хүмүүжилтэй хөөрөхөн бацаанууд байдаг юм. Амжилт
mundag yumaa
Хамгийн их уншсан