Жүжигчин Шарлиз Терон, Шон Пенн хоёр салж хагацаж чадахааргүй шинэхэн хос гэдгээ харуулж хамт амьдрах болжээ. Хамт байгаа гэдгээ алдарт сэтгүүлч Пирс Морганд баталсан хос хоёр ихэвчлэн Шарлиз Тероныд цагийг өнгөрүүлж байгаа гэнэ.
Шарлиз Терон хүүхэд өргөж авснаас хойш найз залуутай болоогүй байсан учир түүний хүү Жэйсоны хувьд Шон Пенн гэр бүлд нь орж ирсэн анхны эр хүн юм.Шон Пенн хүүхдэд их хайртай хүн болохоор найз бүсгүйнхээ хүүхдэд маш сайн хандаж байгаа хэмээн ойр дотныхон нь ам сайтай байгаа гэнэ. Үүнийг ч эдгээр паппарац зургууд ч батлах биз ээ.
2004 оны Оскараар хоёулаа шилдэг гол дүрийн шагнал хүртэж байсан Шарлиз Терон, Шон Пенн хоёр өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр Хавайд хамтдаа амарч байхдаа олны хараанд анх өртсөн юм.